"Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

"Тавантолгой түлш" ХХК, Нийслэлийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн МАН-ын хороо хамтран "Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" уриатай сайн үйлсийн аяныг өнөөдөр /2019.11.21/ эхлүүллээ. 

Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс санаачлан, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны ерөнхий зохион байгуулалт доор энэхүү сайн үйлсийн аян өнөөдрөөс эхлэн 3 сарын хугацаатай үргэлжлэх гэж байна.

Аяны зорилго Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах, дүүргийн айл өрхүүдийг сайжруулсан түлшийг зөв хэрэглэхэд зөвлөн чиглүүлэх, өрхийн амьжиргааны баталгаажих түшингээс доогуур орлоготой айл өрхүүдэд сайжруулсан түлшний дэмжлэг үзүүлэх, мөн нийгэмд эерэг хандлага, зөв үлгэр дуурайллыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
 



Өнөөдрийн аянд сайн дураараа оролцохоор дүүргийн 2, 21, 27-р хорооны 100 орчим иргэд хүрэлцэн ирээд байна. Эдгээр иргэд “Таван толгой түлш” ХХК-ийн Цайзад байрлах дундын агуулахад түлш савлах савлагааны ажил хийх ба нэг шуудай түлшийг 300 төгрөгөөр савлаж, савлагаанаас олсон орлогоороо “Сайжруулсан шахмал түлш” худалдан авч, гэр хорооллын зорилтот бүлгийн айл өрхүүдэд тараан өгөх юм.

Тус аяныг эхлүүлснээр бусад дүүрэг болон иргэд багагүй хэмжээний түлшээр хангагдах нөхцөл бүрдэх боломжтой болох бөгөөд аянд нэгдэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлэгтэй ажиллах бүрэн нээлттэйг санаачлагчид онцоллоо. 


Аяны талаарх шууд сурвалжлагыг хүлээн авч үзнэ үү!
 

 
 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.105) 2019 оны 11 сарын 22

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top