Гурван ихэр төрүүлж, долоон хүүхэдтэй болсон гэр бүлд баяр хүргэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Дэлхийн хүүхдийн өдөр өчигдөр /2019.11.20/ тохиолоо.

Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх нар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Х.Ганхүү, Б.Ариунтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэнд баяр хүргэж, төрсний гэрчилгээг нь гардуулжээ. 
 


Х.Ганхүү Б.Ариунтуяа нарын гэр бүл гурван ихрээр бүл нэмж, долоон хүүхдийн аав, ээж болсон юм. 

Дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Хүүхдийн эрхийг дээдлэх, тэднийг хайрлан хамгаалах Дэлхийн хүүхдийн өдрөөр гурван ихэртээ Монгол Улсын төрсний гэрчилгээг нь гардуулж байгаадаа туйлын бэлгэшээлтэй байна” гээд гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөж, нийгмийн асуудлын хүрээнд буцалтгүй мөнгөн тусламж, халамжийн асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. 

Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс хүүхэд тус бүрт хадгаламжийн данс нээж, дэвтрийг нь гардуулав.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.105) 2019 оны 11 сарын 22

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top