ЧУУЛГАН: Д.Баярсайханыг СЗХ-ны даргаар томилохыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

УИХ-ын чуулганаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилох асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүдийн 76.1 хувийн саналаар дэмжлээ.

Нэр дэвшигч Д.Баярсайхан 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн их сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ, ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаа аж. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “СЗХ-той холбоотой хууль тогтоомжийг УИХ-д яаралтай оруулж ирмээр байна. Иргэдийг хохироосон хэргүүдэд СЗХ-ноос хяналт шалгалт хийж чаддаггүй. Энэ тал дээр та яаж ажиллах вэ. Хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой том хэргүүдийг бид хянаж чадахгүй байна. Магадгүй үүгээр дамжуулж мөнгө угаалт явагддагийг үгүйсгэхгүй. “Саарал жагсаалт”-д орсон гол асуудал нь банк бус санхүүгийн байгууллагад эргэлдэж байгаа мөнгөтэй холбоотой” хэмээхэд нэр дэвшигч Д.Баярсайхан “Санхүүгийн салбарт хяналт шалгалтын тогтолцооны өөрчлөлт хийх шаардлага бий. Монгол Улсад 538 банк бус байгууллага, 275 хадгаламж зээлийн хоршоо, 6000 орчим үл хөдлөх жуулчлалын газар ажиллаж байна. Энэ бүхэнд хүрэхийн тулд эрсдэлд суурилсан шалгалтын тогтолцоонд шилжих замаар хяналт тавьж ажиллана. СЗХ-ноос ойрын хугацаанд онцлох хуулиудыг боловсруулж ажиллана” гэж хариулав.

Б.Лхагвасүрэн нь Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. АНУ-ын Колумбын Их сургуульд Олон улсын эдийн засгийн харилцааны магистр хамгаалсан. 


АЖЛЫН ТУРШЛАГА
 

  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч
  • Хадгаламжийн Даатгалын Корпораци, Гүйцэтгэх захирал
  • Монголын Банкны Холбоо, Дэд Ерөнхийлөгч
  • Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • Монголбанк, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын захирал
  • Санхүүгийн Зохицуулах Хорооны гишүүн
  • Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанк
  • Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх
  • Монголбанк, Хяналт шалгалтын газрын захирал
  • Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч
  • Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top