УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүний асуудлыг хэлэлцэн, Т.Цэрэнбадралыг томилохыг 66.7 хувийн саналаар дэмжлээ.
Байнгын хорооноос дэмжсэн саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэх юм.
СЗХ-ны эрхзүйн байдлын тухай хуульд заасны дагуу Түдэвийн Цэрэнбадралыг СЗХ-ны орон тооны гишүүнээр нэр дэвшүүлснийг байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулсан ба тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны хуралдааны танилцуулгыг хийхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )