Малайзын цагдаа нар 680 хятад иргэнийг баривчиллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Малайзын Тагнуулын газар, Цагдаагийн ерөнхий газар гүйцэтгэх ажиллагаа явуулж, тус улсад цахим залилан хийх гэж байсан 680 хятад иргэнийг баривчилжээ.

Тэд Cyberjava нэртэй сүлжээгээр WeChat хэрэглэгчид болон Хятадын банкаар үйлчлүүлэгчдийн мөнгийг залилж байсан нь тодорхой болоод байна. 

Тэдний байрлаж байсан газраас 8230 ширхэг гар утас, 174 зөөврийн компьютер, 787 суурин компьютер илрүүлж, хураан авчээ. Баривчилгааны явцад хэд хэдэн хүн оргохыг завдсан ч үйлдэл дээр нь баривчилсан аж. Тэд ажиллаж байх явцдаа карт унших систем, ажиглалтын камер зэргээр орчин тойрноо хянадаг байжээ.

Тус улсад мөрдөгддөг хууль дүрмийн дагуу баривчлагдсан этгээдүүдийг түр саатуулж, Гадаадын иргэн харьяатын газарт хүлээлгэн өгөх бөгөөд улсаас албадан гаргаж, Хятадын эрх баригчдад шилжүүлэх өгөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top