"Аялгуут намар" бүх оддын нэгдсэн тоглолт болно

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

“Аялгуут намар" нийтийн дуу, рок попын оддын нэгдсэн тоглолт энэ сарын 27-ны өдөр "Ub Palace"-ийн концертын их танхимд болох гэж байна. 

Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тоглолтын орлогыг Монголын сэтгүүл зүйн салбарт 20 гаруй жил зүтгэж, “Монголын сайтын холбоо”-г үүсгэн байгуулсан, сэтгүүлч Ж.Жаргалсайханд хандивлах юм. Сэтгүүлч Ж:Жаргалсайхан бөөрний хүнд түүдгэнцэрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштойгоор БНСУ-д эмчлүүлж байгаа юм. 

Тоглолтод хүрэлцэн ирсэн хүмүүс “Амжилт академи”-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхтэй болох бөгөөд тасалбарыг 18.000 төгрөгөөр худалдаалж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top