Өвөр Монголын Улаан цав хотын суманд хөл хорио тогтоолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсын Улаан цав хотын Хуадэ суманд хөл хорио тогтоолоо. Уг сумаас яг долоо хоногийн өмнө тарваган тахлын тохиолдол илэрсэн бөгөөд халдварласан байж болзошгүй гэж үзэн хөл хорио тогтоогоод байна.

Гэвч анхны тохиолдол болох өвчтөнийг эмнэлгээс гаргаж хөл хорионд оруулжээ. Өвөр Монголд бүртгэгдсэн анхны хоёр тохиолдлын өвчтөний биеийн байдал муу байгаа тул эмнэлгээс гаргалгүй шаардлагатай эмчилгээг үргэлжлүүлэхээр болжээ. Одоогоор сэжигтэй 28 иргэнийг эцсийн байдлаар дүгнэтэл хөл хориог цуцлахгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top