Монгол төрийн нэрт зүтгэлтэн Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд өнөөдөр /2019.11.29/ Төрийн ордны их танхимд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ба Төрийн түүхийн музейд хөрөг залах болон шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
Монгол төрийн нэрт зүтгэлтэн, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг, Халхын Хүрээний газрын бүгд хэргийг ерөнхийлөн захиран шийтгэх газрын дарга, Монгол Улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны тэргүүн сайд, Олон монголчуудыг илбэн тохинуулах сайд, Түшээт засаг, хошой чин ван, Говь түшээ гүний хошууны Засаг ноён Гадинбалын Чагдаржавын мэндэлсэний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын 265 тоот тогтоол гарсан юм.
Сэтгэгдэл ( 0 )