ХИЧЭЭХ ӨДӨР: Дүрмээрээ зорчих нь ХОЁР ХҮНИЙ амь аварсантай дүйнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Өнөөдөр “Хичээх өдөр”. 

Зам тээврийн ослыг бууруулах, жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Тээврийн цагдаагийн албанаас энэ өдрийг "Хичээх өдөр" болгон зарлаж, Улаанбаатар хотын гол уулзваруудыг 11.00-11.10 цагийн хооронд хаан, хөдөлгөөн зогсоох арга хэмжээ зохион байгууллаа. 

Ганц өдөр бид замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцсоноор 1-2 хүний амь нас, 15-20 хүний эрүүл мэнд, 260 гаруй хүний эд хөрөнгийг хохироохгүй байж чадна.

Албаныханы өгч буй баримтаас үзэхэд, манай улсад жилд дунджаар 600 орчим хүн зам тээврийн осол, хэргээс хамааралтайгаар цаг бусаар амь насаа алдаж байна. Өөрөөр хэлбэл, нэг хоногт зам тээврийн ослоор 15-20 хүн гэмтдэг бол нэг хоногт 1-2 хүн зам тээврийн ослоор амь насаа алддаг гэсэн статистик тоо гарчээ.

“Хичээх өдөр”-ийг энэ жил зургаа дахь жилдээ тэмдэглэж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top