Хүчирхийллийн эсрэг “Orange the world”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 01

Жил бүрийн арваннэгдүгээр  сарын 25-наас арванхоёрдугаар  сарын 10-ны Хүний эрхийн өдрийг дуустал 16 хоногийн турш “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” аян өрнөдөг. Анх 1991 онд Эмэгтэйчүүдийн Глобал Манлайлал Институтын нээлтийн үеэр хүний эрхийн активистууд энэ аяныг санаачлан эхлүүлжээ.

Энэ жил НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас энэхүү аяныг охид эмэгтэйчүүдэд тохиолддог нэгэн төрлийн хор хөнөөл болох хүчингийн гэмт хэргийн эсрэг зогсох үүднээс “Orange the world” буюу “Дэлхийг улбар шар болгоё” уриан дор явуулж байна.

Тус  аян нь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилготой бөгөөд жил бүр тодорхой уриан дор дэлхийн 180 гаруй улс орон охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.

Дэлхий нийтэд охид эмэгтэйчүүдийн 1/3 нь амьдралдаа ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байдаг гэх судалгаа бий. Манай тухайд ч гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн хохирогч болсон байдаг гэсэн статистик байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top