Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн сард гал түймрийн аюулаас таван хүүхэд, хоёр насанд хүрсэн хүнийг аварсан Түргэн тусламжийн 103 төвийн эмч, жолооч нарт өнөөдөр /2019.12.03/ “Хүний төлөө” медаль гардуулан, нэг сарын цалингаар урамшууллаа.
Тэд албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний амь насыг аварч, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлсэн бахархам гавьяаг байгуулсан билээ. Тухайлбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04:30 цагт БЗД-ийн 12 дугаар хороонд “Хүн угаартсан байна” гэх дуудлагын дагуу эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нар долоон минутын дотор тус газарт очжээ.
Энэ үедээ галын аюулд өртсөн айлын гэрээс 2-13 насны таван хүүхэд, хоёр иргэнийг цаг алдалгүй гаргаж, түргэн тусламжийн машиндаа зөөж оруулж дуусахтай зэрэгцэн гэр шатаж нурсан байна. Эмч, жолооч хоёр аварсан хүүхдүүдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт, 56 настай эмэгтэйг Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгчээ.
Их эмч Э.Одгэрэл нь 2012 онд “Ач” анагаах ухааны их сургууль төгссөн бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн Нийслэлийн Түргэн тусламжийн төвд их эмчээр ажиллаж байна.
Жолооч Т.Гүнтэвсүрэн нь тус төвд 2003 оноос хойш ажиллаж буй бөгөөд эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллах хугацаандаа нийт 17 мянга орчим дуудлаганд явсан туршлагатай ажилтан юм.
Медаль гардуулах үеэр Түргэн тусламжийн төвийн Их эмч Э.Одгэрэл “Биднийг ороход шатаж байсан байшингийн цонхоор гал дүрэлзэж эхэлсэн. Байшингийн урд байсан гэр ч мөн эхнээсээ шатаж байсан. Гадна байсан хүнээс гэрт хүн байгаа эсэхийг лавлахад “Долоон хүн байгаа”гэсэн. Бид хоёр шатаж эхэлсэн гэр рүү ороход 2-13 насны таван хүүхэд хойд орон дээрээ нүцгэн унтаж байсан. Мөн хүүхдүүдийн ээж, эмээ хоёр байсан. Гэр шатаж байна гэж хэлэн хүүхдүүдийг хөнжилд ороон тэднийг машин руугаа зөөж дууссаны дараа гэрийн тооно доошоо унаж бүхэлдээ шатсан. Хүмүүсийн амь аварсандаа баяртай байна” гэлээ.
Түргэн тусламжийн төвийн Жолооч Т.Гүнтэвсүрэн “Бид хүүхдүүдийг Эх нялхсын эрүүл мэндийн төвд хүргэж, ээж, эмээ хоёрыг нь Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн. Жолооч бид эмч нартайгаа адилхан анхны тусламж үзүүлэх сургалтад байнга хамрагддаг учраас айх сандрах зүйлгүй тэдний амийг аварсан. Шатсан байшингийн хажуу айлын байшин мөн төөнөж, шатаж эхэлсэн. Их эмч Э.Одгэрэл хашаа давж, сэрэмжлүүлэг өгсөн. Ажил үүргээ гүйцэтгэж яваад нэг гэр бүлийн долоон хүний амь аварсандаа баяртай байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 12 )
Гавьяа байгуулсан хүнд ийм шагнал өгөхдөө ичдэггүй юм байхдаа Нүүр нь ч гэсэн улаймаар юм даа\n
эрдэнэт хүний амь аварч тангарагаа биелүүлж гавьяа байгуулсан эмч нарт баяр хүргэж амжилт хүсье. миний хүү мөн түргэн тусламжийн төвд эмчээр ажиллаж байгаа
mongo ogooch tomroor yadag yum
Bayar hurgie yasan saikhan setgel ve\n
#гайхамшиг_бүтээгч_Батрууд\nТа бүхэндээ баярлалаа
Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

баярлалаа та нартаа
Bayr hurgii
iim humuus olon baih boltugai. Bayr hurgie bugded ni
Saihan setgeltei humuusde bayrlaa