ZINDAA.MN сайт Олон улсын видео мэдээллийн RUPTLY агентлагтай хамтран ажиллаж эхэллээ

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

“Эрхэт Монгол” медиа группийн харьяа мэдээллийн ZINDAA.MN сайт олон улсын видео мэдээллийн агентлаг RUPTLY-тай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүллээ.


ХБНГУ-ын Берлин хотод төвтэй RUPTLY агентлаг нь ОХУ-ын RT (Russia Today) телевизийн мэдээллийн сүлжээ бөгөөд редакцийн болон арилжааны хувьд бие даасан байгууллага юм. Тус агентлагийг 2013 оны дөрөвдүгээр сард ANO TV Novosti компани үүсгэн байгуулснаас хойш өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 1400 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. Эдгээрт дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон группууд, өргөн нэвтрүүлгийн сүлжээ, видео блогчид болон онлайн нийтлэгчид багтдаг бөгөөд Al Jazeeera, CBS, NHK, Ladbible зэрэг агентлагууд ч хамтран ажилладаг байна.

RUPTLY агентлаг видео бүтээл, контентуудаараа олон шагнал хүртсэн бөгөөд Францад болсон "Шар хантааз"-ын эсэргүүцлийг шууд дамжуулан үзүүлснээрээ шилдэг контент бүтээгчдэд олгодог Shorty Awards-ийг хүртэж байсан юм. Мөн Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд Жулиан Ассанжийн баривчлагдсан бичлэгийг хийсэн цорын ганц мэдээллийн агентлаг байжээ.
 

Тус агентлаг дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй үйл явдлын дүрс бичлэг, хөдөлгөөнт флатформ, шууд дамжуулалт зэргийг тасралтгүй үйлдвэрлэж, хамтран ажиллагч байгууллага, онлайн мэдээллийн хэрэгсэл, телевизүүдээр түгээдэг.

Мэдээллийн ZINDAA.MN сайт RUPTLY агентлагтай албан ёсоор хамтарч ажилласнаар тус агентлагийн бэлтгэн нийлүүлж буй бүхий л видеог өндөр чанартайгаар Монголын үзэгчдэд хүргэх, олон улсын анхаарлыг татсан үйл явдлын шууд дамжуулалтыг дамжуулах боломжтой болж байна.
 



Бидний тухай
 

Монголын цахим сэтгүүлзүйн салбарт найм дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ZINDAA.MN мэдээллийн сайт 2018 оноос бүрэн шинэчлэгдэж, шинэ бүтэц бүрэлдэхүүн, нийтлэлийн бодлоготойгоор техник технологийн өндөр шийдэл бүхий контентуудыг бэлтгэн түгээж буй билээ.

Бид 2019 онд Монголын Хэвлэлийн зөвлөлийн Ёс зүйн зарчмыг редакцдаа нэвтрүүлсэн ба 11 алба бүхий 30 сэтгүүлч, уран бүтээлчтэйгээр мэргэжлийн, ёс зүйтэй, хараат бус, олон ургальч, тэнцвэртэй байх зарчмыг баримтлан, мэргэжлийн редакцийг бүрдүүлэн ажиллаж байна. Эдийн засаг, банк санхүү, улс төр, нийгэм, хууль эрхзүй, урлаг спорт зэрэг бүхий л мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд, аналитик тойм, олон талын байр суурьтайгаар ёс зүйн хэм хэмжээг баримтлан, хүний эрхийг дээдлэн хүргэж байна.

Мөн дэлхийн томоохон агентлагуудын ашигладаг “МОБАЙЛ ТВ” буюу гар утсаар видео мэдээлэл хүлээн авах шинэ форматыг Монголд анх удаа нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргээд буй билээ.

Түүнчлэн Подкаст буюу “Аудио”-сонсох хэлбэрээр сонгодог, уран болон хүүхдийн зохиолууд, томоохон нийтлэлүүдийг сонсогчдодоо тогтмол хүргэн, мултимедиа контентыг бүтээн ажиллаж байна.

Монгол Улсын 21 аймгийн мэдээллийн сүлжээг хамарсан “Миний нутаг” төслийг ZINDAA.MN сайт эхлүүлж, гадаад уншигчдад зориулан англи, орос хэл дээр мэдээлэл бэлтгэн түгээж, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тэлж байна. Үүний нэг нь Өмнөд Солонгосын ASIA Today өдөр тутмын сонин бөгөөд энэ удаа олон улсын видео мэдээллийн RUPTLY агентлагтай хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top