Өмчилсөн газартаа автомашин худалдаалбал газрыг ХҮЧИНГҮЙ БОЛГОНО

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төвөөс өнөөдөр /2019.12.04/ нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид /ААН/ хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Дээрх газрууд хамтран өнгөрөгч наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлж буй 62 аж ахуй нэгжид шалгалт хийжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг “Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлж байсан 62 ААН-д Газрын тухай хуулийн газар чөлөөлөх гурав хоногийн албан шаардлага хүргүүлсэн. Наймдугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэлийн шалгалт хийхэд 62 ААН-ээс 16 нь зөрчлөө арилгаж, 45 нь зөрчлөө арилгаагүй байсан. Өөрийн өмчилсөн газартаа зөвшөөрөлгүй автомашин борлуулж байсан Баянзүрх дүүргийн 31 иргэн, 15 ААН-ийн газрыг хүчингүй болгох тухай Газрын тухай хуулийн бусад заалтын дагуу нийслэлийн Засаг дарга руу албан бичгээр санал явуулсан. Өнөөдрийн байдлаар хоёр иргэн, гурван ААН-ийн газрыг хүчингүй болгож, албадан чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна” гэсэн юм.

Мөн авто худалдааны төв иж бүрэн цогцолбор байхад тэнд очиж, худалдаа хийхгүй хууль бусаар хотын хүн амын төвлөрөлд саад болж байгаа зөрчлөө арилгахыг санууллаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ долоо хоногт дахин гүйцэтгэлийн хяналт, шалгалт явуулах аж.

НЭГ АВТОМАШИНЫ ТҮРЭЭСИЙН ЗОГСООЛ ӨДРИЙН 2000 ТӨГРӨГ

“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн Гүйцэтгэх захирал К.Олимпиад “Авто худалдааны цогцолбор  2014 онд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 20 тэрбумын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. 2016 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. 6375 автомашины зогсоолын хүчин чадалтай. Одоогийн байдлаар 3600 орчим автомашин байна. 3000 гаруй зогсоол сул байна гэсэн үг. Нэг автомашины түрээсийн зогсоол өдрийн 2000 төгрөг байдаг” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.24.137) 2019 оны 12 сарын 05

ter zahuudaa gargaach

0  |  0
zochin(202.9.46.254) 2019 оны 12 сарын 04

zoriulaltiin bus gazar avtomashin borluuldagiig boloh heregtei sh deee\n

0  |  0
Olimpiadiig al(103.212.119.109) 2019 оны 12 сарын 04

Ene Olimpiad gedeg pizdagiin hiij bgaa ajil bnshdee. 3000n sul zogsooloo duurgeh gej ene shalgaltiig yavuulsan bn. Muu lalar.

0  |  0
Top