Яллагдагч Б.Махбалыг шүүх хурлын тов гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан. Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдуулан шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг гурван ч удаа хойшлуулсан билээ. Тэгвэл энэ сарын 6-ны өдөр Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товлосон байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.99) 2019 оны 12 сарын 05

Хүн алсан хүнийг насаар нь хорих хэрэгтэй.

0  |  0
Gg(202.126.89.4) 2019 оны 12 сарын 04

Uxsen ni l xoxirj bn

0  |  0
шудрага бус төр(203.91.115.55) 2019 оны 12 сарын 04

алуурчин, хонгилын нэг гишүүн, юу ч хийж бүтээдэггүй зөвхөн дарамт юу байдын хууль бус юмаар амьдрагч, ардаа бас хамгаалалттай.Ард түмэн хэтэрхий шудрага бусд дургүйцэж байгаа шүү, ял з авшуулчилгүй явуулж үзээсэй

0  |  0
Top