Монгол Улсын Ерөнхийлөгч асан, профессор Пунсалмаагийн Очирбатаас цөөн асуултад хариулт авлаа.
-Таниас тун тодорхой нэг асуултад хариулт авахыг хүсч байна. Та стратегийн томоохон ордуудыг төр 100 хувь мэдэлдээ авахыг боломжтой гэж боддог уу?
-Утга учир муутай, ойллгомжгүй л явдал. Хайгуул хийсэн стратегийн ордыг төрийн мэдэлд авах тухай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь яриад унах юм. Өөрийнхөө мэдлийн юмыг мэдэлдээ авна гээд байгааг нь ойлгодоггүй.
-Төрийн мэдлийнх хэдийнээ биш болсон учраас л тэр байх л даа. Жишээ нь, Тавантолгойн ордын тодорхой хувийг “Энержи ресурс” гэж компани, Цагаан суваргын ордыг “МАК” компани эзэмшдэг шүү дээ?
-Газрын хэвлийн баялаг төрийн өмч. Түүнийг өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан байгаа. Гэхдээ төр газрын хэвлийн баялгийг ашиглах эрхээ бусдад төлбөртэй, хугацаатай ашиглуулахаар түрээсийн хэлбэрээр шилжүүлж болно. Энэ зарчмын дагуу гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад орд хайх, ашиглах эрхийн зөвшөөрөл олгож байгаа.
Ер нь Монголын төр, хувийн компаниудтайгаа нэг баг болоод, гадаадын бусад хөрөнгө оруулагчтай хамтраад ажиллах нь хамгийн оновчтой хэлбэр гэж би үздэг.
-Ингэхэд Ашигт малтмалын тухай хуульд маань маргааны үндэс нуугдаж байгаа бололтой. Шинэ нь хуучнаасаа ер нь дээрдсэн үү?
-Аль алинд нь сул тал бий. Тухайн хууль гэдэг маань төрийн бодлогыг хэрэгжүүлж зохицуулалтын үүрэг гүйцэтгэх утгаараа өмнөх давуу тал өнөөгийн сул тал болж хувирахыг үгүйсгэх аргагүй. Соёлтой ертөнцөд төрийн бодлого, хууль хоёр нь урт хугацаанд тогтвортой байх жамтай юм билээ. Харамсалтай нь, Монголд ийм соёл төлөвшихгүй болохоор төрийн бодлого, хууль хоёр нь хаврын тэнгэр шиг хувьсгануур шинжтэй. 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн зорилго нь байгалийн баялгаа үндэсний баялаг болгон хувиргаж, эдийн засгаа хөгжүүлж, ард түмнийхээ аж амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж байсан юм аа. Ингэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг өрсөлдөх чадвартай технологитой нь, менежменттэй нь, зах зээлтэй нь оруулж ирэх баттай нөхцөл бүрдүүлэх механизмыг хуулиар зохицуулж өгсөн хэрэг. Энэ хуулийн үр дүнд өнгөрсөн 10 орчим жилд Монгол Улсын зэсийн бодит нөөц 30 сая тонноор, алтных 1000 тонноор нэмэгдсэн. Алтны хөтөлбөрийн үр дүнд манай алтны аж үйлдвэрийн шинэ салбар үүсэн хөгжиж, улсын валютын нөөц 1000 дахин нэмэгдлээ. Энэ бол Монгол Улсын төлбөрийн чадварыг илэрхийлдэг гол үзүүлэлтийн нэг.
-Гэхдээ үр дүнгээс гадна чамгүй үр дагавар учруулсан хууль гэгддэг байх аа?
-Дутагдалтай тал байсан. Гэвч тухайн үедээ зөв чиг хандлага байснаа өнөөдрийн өндөрлөгөөс буруу болж харагдах нь байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх хөнгөлөлт нь дэлхийн зах зээлийн үеийн ашигт малтмалын үнийн түвшинг харгалзаж тогтоосонд байгаа юм. Тэр үед нэг унци алт 250 орчим ам доллар, нэг тонн зэс 1900 ам.долларын үнэтэй байлаа. Ийм үнээр борлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оруулах хөрөнгийн хэмжээ адил, олох орлого 3-4 дахин бага байх нөхцөлтэй байсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр алт зэсийн дэлхийн зах зээлийн үнэ 3-4 дахин нэмэгдээд, бидний үзүүлсэн хөнгөлөлт хөрөнгө оруулагчийн талд илүү ашигтай болж хувирсан хэрэг. Энэ нь нэг талын дутагдал. Нөгөөтэйгүүр, хайгуулын лизензийг хэт хавтгайруулан олгож, хуулийн зарим этгээд, иргэн лизензийг олноор нь авч, түүнийг хайгуулын үйл ажиллагааны зөвшөөрөл гэхээсээ арилжааны хэрэгсэл болгон хувиргасан. Нэг ёсондоо манайхны аливааг завхруулах, “чадварт”-т хяналтгүй алдсан хэрэг. Хайгуул ашиглалтын лизензийн төлбөрийн үнийг 1997 оны хуулийн төсөл өнөөгийнхөөс дээгүүр байхаар тусгасныг УИХ-ын гишүүд шүүмжилж “Ийм өндөр үнийг Монгол Улсын иргэн төлөх төлбөрийн чадвар байхгүй. Энэ үнэ гадаадынханд зориулагдсан байна” гэж үзээд бууруулчихсан юм. Энэ хоёроос өөр ноцтой гэх дутагдал 1997 оны Ашигт малтмалын хуульд байхгүй. Монголчууд 1997 оны Ашигт малтмалын хуулийн үр дүнг гүйцэд үзэж чадалгүй, албан тушаалын төлөө хувийн явцуу ашиг сонирхлоо үндэсний эрх ашгаас дээгүүр тавьсан улстөрчдийн харалган, овлиггүй араншингаас болж хууль өөрчлөгдсөн дөө.
-Хуулийг өөрчилсөн нь буруу шийдэл байсан гэж үү?
-Төрийн байгууллагуудад, эрх тушаалтнууд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байж хамаг буруугаа хууль руу чихээд албан тушаалын хариуцлагаас мултрах гэж өөрчилсөн 2006 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд сайн, муу заалтын аль аль нь бий. 1997 оны хуулийн зарим дутагдалтай заалтыг сайжруулах гэж оролдсон байх. Гэвч тооцоо судалгаа муутай, хам хум, дутуу хагас хэлэлцэж баталсныг УИХ-ын дарга засаж янзлахдаа “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг болгосон. Энэ хуулийн цөөнгүй заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн үлдэслэлээр УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа гэнэ лээ. 1997 оны хуультай харьцуулбал 60 гаруй зүйл заалт өөрчлөгдөн, нэмэгдэж хасагдсан байх шүү.
-Уул уурхайг тэргүүлэх салбараа болгон өргөмжилсөөр гадаадын шулаачдад хамаг баялгаа тавиад туулаа гэх бухимдал нийгэмд бий. Гадаад түншлэл Монголыг хөгжүүлэх үү, цөлмөх үү ч гэлцэх болов?
-Уул уурхайн салбарын түншлэл дэлхий нийтэд өргөн хүрээтэй явагддаг үйл ажиллагаа. Тэр тусмаа хөрөнгийн, технологийн болон хөдөлмөрийн капиталын урсгал чөлөөтэй болж буй нөхцөлд түншлэлийн хэлбэр улам өргөжиж байна. Хөгжлийн ямар ч түвшинд байгаа улс орон хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүн, түүхий эд, техник технологи бүх зүйлийг үйлдвэрлэн хангах боломжгүй учир улс хоорондын худалдаа эдийн засаг, хөдөлмөр, үйлдвэрлэлийн хоршил явагдах нь жам ёсны хэрэг. Уул уурхай мэтийн хөрөнгийн багтаамж ихтэй, эрсдэл өндөртэй салбарт үндэстэн дамнасан корпарациуд харилцан ашигтай хамтын ажиллагааг олон улсын стандартын дагуу нээлттэй, ил тод хэрэгжүүлж чадаж байна. Монгол шиг байгалийн баялаг ихтэй, хөрөнгийн үндэсний хуримтлал багатай орны хувьд олон улсын орлогын үйлдвэрлэлийн түншлэлд оролцож, дэлхийн орлогын ашгийн хууваарилалтаас өөрийн хувийг хүртэх ёстой. Бид байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж байж л сая хөгжинө, хөрөнгөжнө. Энд нэг зүйлийг бодолцох учиртай. Тэр нь Монголын эдийн засгийг ганцхан ашигт малтмал дээр тулгуурлан хөгжүүлж болохгүй, эдийн засгийн бусад салбарын нэгэн адил хөгжүүлэх нь бүтцийн оновчтой тогтолцоотой байлгах шаардлагатай.
-Оюутолгойн гэрээг дахин хөндөх тухай яриад эхэллээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Тун нарийн л даа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлийн баялгийг өмчлөх, эзэмших эрх зөвхөн төрд бий. Харин ашиглах эрхээ төр өөрөө эдлэх болно, бас бусдад тодорхой хууль журмын дагуу төлбөртэй шилжүүлж болно. Энэ зарчмаар бол Ашигт малтмалын тухай 2006 оны хуулийн 5.5 дугаар заалт Үндсэн хууль зөрчсөн буруу заалт. Ер нь онолын хувьд Монгол Улс өөрийн хөрөнгө, технологийн боломжтой бол газрын хэвлийн баялгаа ашиглах бүх зардлаа өөрөө санхүүжүүлээд, 100 хувь эзэмшин ашиглах бүрэн эрхтэй. Харамсалтай нь, өөрийн хөрөнгийн хуримтлалгүй учир ашигт малтмалыг хайх, ашиглах эрхээ бусдад шилжүүлж, түрээсийн хэлбэрээр ашилгуулж, 10 гаруй төрлийн татвар, төлбөр суутгал авч өөрийнхөө өмчөөс ашиг орлогын 50 орчим хувийг улсын болон орон нутгийн төсөвт авах хэлбэрийг хэрэглэж болно. Нэгэнт уул уурхайн салбарт гадаадынхан хөрөнгөө 100 хувь оруулахыг санал болгоод байгаа нөхцөлд Монгол Улс заавал хамтарч хөрөнгө оруулах гэж зүтгэх хэрэггүй. Хөрөнгийн боломж байвал түүнийгээ эдийн засгийнхаа бүтцийг сайжруулахад зориулж бусад салбараа хөгжүүлэхэд хөрөнгө оруулбал “толгойн өвчин”-өөс сэргийлэн эдийн засгийн зохих дархлааг бүрдүүлэх боломжтой болно.
Сэтгүүлч: Ч.ОЛДОХБАЯР
Сэтгэгдэл ( 17 )
Ховдогын гай цадаж ээ хамар аа янзалж орхижээ
Энэ хүн монгол гэсэн сэтгэлгүй хүйтэн сэтгэлтэй гадна дотинны хулгайчид л ашигт малтмалын баялагыг гударч байна монголчууууд бидэнд түй ч нэмэр байхгүй байхад солиомч өгөх юм риотинтогийн луйварчид тээгээд монгол улстай харилцан ашигтай ажиллаж байна уу энэ муу харсаар сонссоор л сууж байгаа мөртлөө ганц үг ган хийхгүй баыгаа шүү дээ
Ченж хүн ченжээрээ л дуусах юм даа. Монголд ямар ч баялаг, дан ганц ашигт малтмал ч биш шударга, тэгш хуваарилалтын зарчмаар эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй байгаа. Ийм нөхцөлд шударга өрсөлдөөн ч гэж байхгүй. Шударга өрсөлдөөн байхгүй газарт эрүүл эдийн засаг, түүн дээр тулгуурласан чинээлэг хангалуун иргэд ч гэж байхгүй. П.Очирбат гуай бол ёстой ”тэнэг хүний дуугүй нь сүртэй” гэдэг шиг л байж баймаар!
Bagabandi ene 2iig amidaar ni bulmaar bna
Ene muuhai huniig songpj baidag bid ch azgui shuu
Мэдэхгүй дээ.Ухаал байна.мэдэгдэж байгаа юм алга.Хүүрээ.Авсаний нүх шиг хонхорхоЙ газар л үлдэж байна.хэзээ бид нарийг тэнд аваачаад нядалж булах бол гэсэн айдас байна.Баялагийн хулгайчаа.
Энэ этгээд уул уурхай эрчим хүчний салбарыг 20-иод жил толгойлсон мөн дахиад 20-иод жил төр засгийг тэргүүлсэн тэхдээ хөгжүүлэхгүй яасан юм бол оюутан байхдаа оросын тусгай албадад нягт холбогдсон байх маш өндөр ммагадлалтай зальт этгээд
Гадаадын хөрөнгө оруулагч гэх гоё нэр өгөөд, урьж залах юм гэнэ. Тэд бол үндэстэн дамнасан корпорацын төлөөлөл, бусдын баялагыг зальдаж булааж өөртөө бүх амгийг хамдаг цагаандаа гарсан дээрэмчид юм байна. Тэр газрын баялагтай ч ядуу улсуудыг ” ардчилал” эрх чөлөөг эдлүүлнэ” гэж худлаа хуцаж Очирбат мэтийн бууны ноход шуналтай шааруулыг аши глан бүх нөөц ыаялагыг хамаад алга болдог луйвөрчид юм бна. Оюу толгойг хар..\n\n\n
энэ хүний хэлдэг байдаг л асуудал харин яаж ганц нэгээрээ биш бүгдээрээ хөгжиж улс орон даяараа ард түмнээрээ хөрөнгөжих вэ гэдгийг энэ хүн бодохгүй байгаа юм хэдхээн хүн л баяжчихвал тэгээд улс нь баян болчиж байгаа биш шүү дээ ухаан нь дорой байнаа, хөгжхөд учир байна бүх газар нутгаа хэн дуртайд нь өгөөд ухаад сүйгээд баймааргүй байна, бүх баялгаа ашигилмааргүй байна дэс дараатай хариуцлагатай хэрэглээ хэрэгтэй байна.
bitgii shaa hulgaich mini ene tsag ved ashiglaj chadahgvi ym chaddag hoich vydee vldeechii tehvv gazartaa bulaatai bjl bg
Байгалийн баялагаа ашиглаад хөгжсөнгүй энэ мэтийн цөөн хүн мөнгөтэй болсон төрийн толгойд байсан ийм хүний оронцогын хөрөнгийг хураах хэрэгтэй
Хуцаж бай муу мангас царайт
Та нарын хулгайчуудл байгалийн баялаг ашиглаж баяжиж ирлээ шд, пизда нарын хөгжүүлсэн нь хаа байна.
Юуны ПРОФЕССОР ВЭ? ИДЭЖ УУХ,УЛС ОРНОО ДАМПУУРУУЛАХЫН УХААНЫ ПРОФЕССОР УУ?
gaitai yumchni...
БАГАБАНДИ ОЧИРБАТ 2 Т 20 20 ЖИЛИЙН ЯЛ ОГОХ ХЭРЭГтэй
ОЧИРБАТ АА????? ААН ГЭЖ БАЙ ??? БАГАБАНДИ ТА ХОЁР ТАЛ ТАЛААС НЬ ЦӨМ ЦӨМ ИДЭЭД БАЙХААР ЭНЭ УЛС ОРОН ЧИНЬ ХӨГЖИХГҮЙ БАЙНАА ШҮҮДЭЭ????? ҮҮНИЙГЭЭ ТАЙЛБАР ХИЙНЭ ҮҮ?????????????????????????