Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан. Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдуулан шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулж байсан бол өнөөдөр 11.00 цагаас эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр товлоод байна. Түүнд нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр алсан гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )