Сэтгүүлзүйн тэргүүн наадам “ГАН ҮЗЭГ 2019” маргааш болно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06


Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс /МСНЭ/ мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг оны шилдгүүдийг шалгаруулах “ГАН ҮЗЭГ 2019” оны тэргүүн наадам маргааш /2019.12.07/ болно.

“ГАН ҮЗЭГ 2019” наадамд нэр дэвшүүлж, бүтээлээ ирүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагынхнаас “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийн шилдгийг шалгаруулах ба шагналын сан 100 сая төгрөг байх юм.

Уралдааныг мэргэжлийн экспертүүд болон мэргэжлийн холбоод, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал дүгнэлтээр дүгнэжээ.
 

 

“ГАН ҮЗЭГ 2019” НААДМЫН УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна. 

ШАГНАЛЫН САН: 100.000.000 /нэг зуун сая/  төгрөг

1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА

Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Шилдэг телевиз - 1
  • Шилдэг радио- 1
  • Шилдэг сонин - 1
  • Шилдэг мэдээллийн сайт - 1
  • Шилдэг сэтгүүл – 1

2. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ

Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг сэтгүүлч – 1
  • Радиогийн шилдэг сэтгүүлч -1
  • Сонины шилдэг сэтгүүлч -1
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1
  • Шилдэг судлаач -1

3. ШИЛДЭГ БҮТЭЭЛ

Шалгарсан бүтээл тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг бүтээл - 1
  • Радиогийн шилдэг бүтээл - 1
  • Сонины шилдэг бүтээл - 1
  • Мэдээллийн сайтын шилдэг  бүтээл - 1
  • Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1           

4. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД

Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 3.000.000 /гурван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл– 1
  • Орон нутгийн шилдэг радио - 1
  • Орон нутгийн шилдэг телевиз - 1
  • Орон нутгийн шилдэг сайт – 1   
  • Орон нутгийн сайтын шилдэг сэтгүүлч -1
  • Орон нутгийн сонин, сэтгүүлийн шилдэг сэтгүүлч -1
  • Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүч- 1
  • Орон нутгийн радиогийн шилдэг сэтгүүлч-1

5. ШИЛДЭГ РЕДАКТОР

Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг редактор – 1
  • Радиогийн шилдэг редактор -1
  • Сонины шилдэг редактор -1
  • Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1
  • Сэтгүүлийн шилдэг редактор – 1
  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top