Сингапурын нисэхийн ачаа түгээх ухаалаг зам

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 07

Алс хол аялах үед онгоцны буудал дээр ачаагаа хүлээх нь нэгэн зовлон. “Миний ачаа хаачив”, “Өөр тийш явчхаагүй байгаа”, “Хамаагүй шидээд архи дарс минь хагарсан болов уу” гэх мэт санаа зовох дэмий зүйлүүд толгойд эргэлдэнэ. Ингээд л ачаа түгээгүүрийн шугамыг нүд салгалгүй ширтэнэ.  

Харин Сингапурын Чанги нисэх буудлын ачаа түгээгүүрт тийм асуудал байхгүй. Тэнд ачааны ухаалаг түгээгүүр ажилладаг тул ачаа барааг авч шидэх, овоолох гэсэн ойлголт үгүй. Ачаагаа дарааллаар нь жагсаан, урсгах бөгөөд чемоданууд эгээ л замын хөдөлгөөнд оролцож байгаа машин мэт сул зай гарахыг хүлээн зогсдог. Гэрэл хайхралгүй дайран давшдаг жолоочдоос ч дээр. Урлаг л гэсэн үг. Ингээд ухаалаг ачаа түгээгүүр хэрхэн ажилладгийг сонирхоно уу.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.9.47.10) 2019 оны 12 сарын 12

Манай жолооч нараас дээр юм байна.

0  |  0
Irgen(202.9.47.10) 2019 оны 12 сарын 12

Манай жолооч нараас дээр юм.

0  |  0
Top