Дундговийн сэтгүүлч С.Пүрэвсүрэн Гавьяат цолоор шагнууллаа

2019 оны 12 сарын 09

"Дундговийн амьдрал" сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн Монгол улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор өнөөдөр /2019.12.09/ энгэрээ мялаалаа.

Тэрбээр Дундговь аймгийн Ардчилсан холбооны тэргүүлэгч, аймгийн Ардчилсан ахмадын холбооны дарга бөгөөд МСНЭ-ийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Орон нутгийн сонинд 46 жил тасралтгүй ажиллаж, ард түмэнд мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжилга, хөрөг тэмдэглэлүүдээ хүргэсээр иржээ. Шинэхэн гавьяат зургадугаар ангиасаа аймгийнхаа сонинд мэдээ бичиж, хичээлийн чөлөөгөөр үсэг өрж эхэлсэн төдийгүй “Улаан туг” “Улаанбаатарын мэдээ” “Пионерийн үнэн” сонины идэвхтэн бичигч байсаар сургуулиа төгсөж сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга болтлоо өсөх ирээдүйтэй сэтгүүлч болж, ажил амьдралын гараагаа эхэлжээ.

Дундговь аймгийн Тамгын газрын даргаас эхлээд хэвлэх үйлдвэрийн дарга хийж, сонин хэвлэлийн салбарт олон жил ажилласан туршлагатай сэтгүүлч бөгөөд энэ хугацаанд "Үнэн" сонин, Монголын радио, "Тоншуул" сэтгүүл, "Шинэ хөдөө" сонин, МОНЦАМЭ-гийн сурвалжлагч ч хийж явсан.  Тэрбээр "Сонин бол миний амьдрал. Өөрийгөө сонингүйгээр төсөөлж ч чаддаггүй юм. Уг нь би Сандагдоржийн Пүрэвсүрэн боловч хүмүүс “Сонины” гэж овоглоод хэвшчихэж дээ." гэж хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэлтэн(81.17.27.132) 2022 оны 07 сарын 06

Энэ хийрхүү новш яахаараа гавьяат болдог байнаа. Төрийн шагналын шалдаа буусны шинж

0  |  2
В.Алзахгүй (66.181.189.50) 2019 оны 12 сарын 09

Эрхэм гавьяат, анд нөхөрт баяр хүргэж, амжилт хүсье.

0  |  1
Дамиа(103.57.94.125) 2019 оны 12 сарын 09

Эрхэм гавьяатад халуун баяр хүргэе!\nХэнтий аймагт Ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдэд Пүрэвсүрэн эрхлэгчийн удирддаг Урагшаа сонины байранд Ардчилсан холбооны анхны гишүүд цугларч тус сонины гол хоёр сурвалжлагч Х.Ариунбаатар Адьяа хүү нар тус уулзалтыг зохион байгуулалцахад онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхтэй!!!

Top