ТВ8 телевизийн өнөөдрийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөр дараах мэдээллийг онцолжээ.
Нийгмийг соён гэгээрүүлэх, мэргэжлийн сэтгүүлзүйг хөгжүүлэх үйлсэд мэдлэг оюун, ур чадвараа дайчилж яваа шинэ цагийн хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүд тодорлоо. Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой "Ган үзэг-2019" оны тэргүүн наадмыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл жил бүр зохион байгуулдаг онцлогтой.
Энэ жилийн тухайд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд илүү анхаарч ажилласан, түүний бодит үр дүнгүүд гарсан жил боллоо гэж салбарынхан дүгнэж байна. 2019 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гадаад харилцааг илүү чухалчилж, сэтгүүлчдийг мэргэшүүлэх чиглэлд анхаарал хандуулсан бол 2020 оныг "Ёс зүй, хариуцлагын жил" болгон зарлалаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү!
"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 1 )
Setguulchid dund eszuigui hun olon gej haragddag. Shuugian tarisan, busdad anzaaragdah gesen husleesee boldog yum uu, medeelliin eh survaljaa shalgaj tsegnelgui tsatsdagiig ni gaihaad ch bardaggui. Bas odoo tsagt hudaldagdsan ni ch olon, mergejliin bolon zugeer l huniihee huvid une tsenegui bolchihson!!!!!!!