-1072 хувьцаа жинхэнэ утгаараа амилах нөхцөл бүрдлээ-
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн /2019.12.10/ хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын танилцуулснаар УИХ-ын 2010 оны 39 тогтоолд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, хөрөнгийн биржээр арилжаалах, иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэнийг өсгөх зэргийг Засгийн газарт даалгасан байдаг аж. Тус компани нийт 12 тэрбум хувьцаатай. Үүний дийлэнх буюу 9.7 тэрбум нь төрийн эзэмшилд, 2.2 тэрбумыг нь Монгол Улсын 2.5 сая иргэн хуваан эзэмшиж байгаа юм. Үндсэн долоон сая гаруй хувьцаа нь үндэсний компаниудын мэдэлд байна. “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компани байгуулагдсан цагаасаа хойш 2016 онд анх удаа цэвэр ашигтай ажилласан. Мөн 2017 онд 461 гаруй тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар гадаад, дотоод бүх өр төлбөрөө барагдуулж дууссан гэдгийг мэдээллээ. Тэдний танилцуулагын дараа УИХ-ын гишүүд маш тодорхой асуултууд тавьж байлаа.
Д.Тогтохсүрэн: -“Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааны 14.7 хувийг иргэд эзэмшиж байгаа. Төр хөрөнгө оруулалтаа 85 хувийн эзэмшилдээ тааруулан хийж байгаа байх. Гэтэл яагаад 14.7 хувийн хувьцаанд ногдох ашгийг өгч болохгүй байгаа юм. Энэ хэдэн төгрөг болж байгаа вэ. 1072 ширхэг хувьцааг хөрөнгө оруулалтад хийх ямар ч хууль эрх зүйн үндэслэл байхгүй.
Б.Ганхуяг: -Компанийн тухай хуулиар том хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч гэж ялгахгүйгээр бүх хувьцаа эзэмшигчдийн эрхийг адил түвшинд авч үздэг. Бид олгогдсон эрхийн дагуу тухайн жилд гарсан ашгаас ямар хэмжээнд ногдол ашиг олгох боломжтойг заавал тооцдог. Энэ тооцоог хийгээд, ТУЗ-өөс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон нүүрс баяжуулах үйлдвэр гэх мэт бусад хөтөлбөрүүдээ өнгөрсөн оны ашгаас санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Нийт хувьцааны 14.7 хувийг 2.51 сая иргэн эзэмшдэг. Өнгөрсөн оны 807 тэрбум төгрөгийн ашгаас хөрөнгө оруулалтаа хасахад, иргэдэд 55.4 тэрбум төгрөг хуваарилах санхүүгийн тооцоо гарсан. Нэг нэгж хувьцаанд 25 төгрөг буюу 1072 хувьцаатай иргэнд 27 мянган төгрөг оногдохоор байсан. Засгийн газраас ч иргэдэд ногдож буй хэмжээнд ногдол ашиг олгох чиглэл өгсөн. Судалгаа явуулсан. Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэнээс 700 гаруй мянган иргэн бүртгэлд хамрагдаагүй байгаа.
Д.Тогтохсүрэн: -Яагаад 55.4 тэрбум төгрөгийг иргэдэд өгөхгүй байгаа юм гэж асуугаад байна. Бүртгэл огт хамаагүй. Иргэд мөнгөө авахын тулд бүртгүүлж л таарна. Та нар 25 төгрөг байсан ч эзэнд нь өгөх ёстой. Энэ үүргээ биелүүл. Мөнгө нь байгаа юм уу.
Б.Ганхуяг: Мөнгийг нь төмөр замд зарцуулж байгаа.
Ц.Гарамжав: -Тавантолгой бол Монгол Улсын стратегийн хамгийн том орд. Монголчууд өнөөдрийн яг энэ цаг үед Тавантолгой ордын үйл ажиллагаанд маш их итгэл найдвар тавьж байгаа. Иргэд ашигт малтмалаас хүртээх хуваарилалтын үргэрлэлийг хүлээж байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанид төр 85 хувийн эзэмшилтэй. Иргэдэд 14.75 хувь нь л ногдож байна. Аж ахуйн нэгжүүд нэг ч хувь хүрэхгүй хувьцаатай. Төрийн өмч данхар байна гэсэн үг. Тэгэхээр ногдол ашиг хүртээх хувьцаа 15.1 хувь байх нь. “Эрдэнэс-Тавантолгой” компани 2017 оноос эхлэн ашигтай ажилласан. 2017 онд 461 тэрбум, 2018 онд 807 тэрбум, энэ он гарсаар 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж байна. Татварын дараах ашиг шүү. Монголчуудын хүсэн хүлээж байснаар өндөр ашигтай ажиллаж байгаа гэж ойлголоо. Магадгүй, үүнээс ч илүү өндөр ашигтай ажиллах боломжтой. Тиймээс ард түмэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьд ногдол ашиг олгох ёстой. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бүх хууль тогтоомжоор иргэдийн энэ эрх нь нээлттэй. Хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй ногдол ашгийг нь авч үрэх эрх хаана ч байхгүй. Дэлхийн аль ч орны практикт ийм жишээ байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний мөнгийг авч үйл ажиллагаандаа ашиглачихаад, мөнгийг чинь өгөхгүй гэж байгаатай ялгаагүй. Энэ бол хууран мэхэлж байгаа нэг хэлбэр л дээ. Бүтээн байгуулалтыг дэмжинэ. Дээр дооргүй төмөр замтай болохыг хүсэж байгаа. Гэхдээ төмөр замын хөрөнгө оруулалт ардын иргэдэд очих ногдол ашгаар дутаагүй байх гэж бодож байна. Мөн нэгж хувьцаанд 25 төгрөг олгоно гэсэн компанийн тогтоол бий. Миний тооцоогоор 50 орчим төгрөг баймаар харагдаж байгаа. Тэгсэн мөртлөө энэ тогтоолыг хүчингүй болгох эсрэг тогтоол мөн гаргасан байдаг. Компанийн ТУЗ-ийн шийдвэрээр ногдол ашиг хуваарилах тогтоол гаргасан байхад дахин үүнийгээ хүчингүй болгох хуралдаан болсон байна. Тэгэхээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-д ард иргэдийн эрх ашгийг хамгаалах төлөөлөл байна уу. Цаашдаа ард иргэдийн төлөөллийг хэрхэн бий болгох вэ. Хувьцааны ногдол ашгийн зарцуулалтыг ард иргэдээсээ асуух ёстой.
Б.Ганхуяг: -2018 оны 807 тэрбум төгрөгөөс нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг олгоно гэж манай ТУЗ шийдсэн байсан. Аж ахуйн нэгж учраас хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа болон бусад зардлаа хасаж тооцоход, ногдол ашиг хуваарилах боломжтой зардал нь 300 тэрбум төгрөг болсон. Төрд 244.5 тэрбум, иргэд, аж ахуйн нэгжид 55.4 тэрбум төгрөг ногдсон. Үлдэгдлийг нь компанийн хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулах шийдвэр гаргасан. Дараа нь тодорхой төслийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх шаардлага үүссэн учраас ТУЗ дахин хуралдаж өмнөх шийдвэрээ өөрчилсөн. Энэ шийдвэр гарсны дараа хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг зохион байгуулж, танилцуулсан. Манай компанийн ТУЗ 11 гишүүнтэй. Дөрөв нь хараат бус буюу иргэдийг төлөөлж ажилладаг гишүүн. Ерөнхий сайдаас иргэдийн 55.4 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулсан ч эргээд тодорхой хугацааны дагуу нөхөн өгөх чиглэл өгсөн.
Ц.Гарамжав: -Ерөнхий сайдын зүгээс иргэдэд ногдох ашгийг нөхөн олгох нь зүйтэй гэсэн байна. Ямар ч байсан иргэдийн ногдол ашгийг хэрхэв ч үрж болохгүй. Ард иргэдийн олонхын саналаар зарцуулалтыг нь шийдэх хэрэгтэй. Нэгэнт ногдол ашгийг нь авч хэрэглэсэн бол одоо нөхөн олгох шаардлагатай. Ийм боломж байгаа юу. Мөн “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах” холбооноос гаргасан өргөдөл, гомдол дээрээ “Эрдэнэс-Тавантолгой” компани хөрсний сийрэгжилтийн коэффициентоор эзлэхүүнийг нь өөрчилсөн талаар бичсэн байна. Энэ 56 тэрбум төгрөг хаанаас, ямар үндэслэлээр гараад ирэв. Ер нь уул уурхайн салбарт сийрэгжилтийн коэффициентыг хэрэглэдэг. Гэхдээ үүнээс олсон орлого борлуулалтын орлогодоо давхар тооцогдох ёстой.
Б.Ганхуяг: -Иргэд болон төрд ирэх ёстой 2018 оны ногдол ашиг Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд зарцуулагдаж эхэлсэн. Жишээ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нэг тонн нүүрсний тээврийн өртөг 32 ам.доллароос найм болж буурах юм. Энэ хэмжээгээр ашиг өснө. Тэгэхээр 2018 оны ногдол ашгаа нөхөөд явах боломжтой гэж харж байгаа. Хөрсний сийрэгжилтийн 56 тэрбум төгрөгийн асуудалд Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн. Аудитын батлагдаагүй, төслийн хэмжээнд явсан мэдээлэл алдагдаж, 56 тэрбум төгрөгийн асуудал яригдсан. Энэ бол мөнгөн дүн биш хөрсний сийрэгжилтийн асуудал. Уул уурхайд хөрсийг шууд хуулаад овоолго дээр тавьдаггүй. Зам талбай засах, далан барих гэх мэт технологийн ажилд зарцуулагддаг. Үүнийг аудиторуудад бүрэн бүрэлдэхүүнээрээ тайлбарласан. Эцсийн дүн ямар нэг байдлаар зөрүүгүй гарсан гэдгийг хэлье.
Д.Дамба-Очир: -Иргэдэд 27 мянган төгрөг өгөх талаар олон удаа ярьсан. Одоо 700 мянган хүн хамрагдаагүй гэж ярьж байна. Нөгөө талдаа иргэдэд горьдлого бий болсон. 2018 оны ногдол ашгаас хөрөнгө оруулалтаа хасаад иргэдийн мөнгийг үлдээх хэрэгтэй байсан. Ногдол ашиг гэж иргэдийн толгойг эргүүлчихээд, одоо болохоор Засгийн газраас ингэсэн, тэгсэн гэдэг яриагаа багасга. Иргэдийн мөнгө одоо байгаа юм уу. Энэ оны дүнгээр бол иргэдийн ногдол ашиг бүр илүү өсөх ёстой. Одоо энэ 1072 хувьцааг хөрвүүлдэг болгох ёстой. УИХ-аас хувьцаагаа хөрөнгийн биржид гарга гэдэг хугацаатай үүрэг өгсөн байгаа шүү.
Б.Ганхуяг: -Өмнө нь 1072 ширхэг хувьцаа улс төрийн хэрэгсэл болчихсон байсан. Компани өнөөдрийг хүртэл улс төрийн болон эдийн засгийн хүндрэл бүтээгдэхүүний үнийн уналт гээд бүх л зовлон жаргалын ард гарсан. Компанийн ТУЗ-өөс 2018 оны ашгаас ногдол ашиг олгохгүй гэдэг шийдвэр гаргасан.
М.Оюунчимэг: -Тэгэхээр танай компанийн ТУЗ Засгийн газрын тэргүүнээс илүү эрх мэдэлтэй гэсэн үг үү. Ерөнхий сайдын зүгээс иргэдийн ногдол ашгийг нөхөн олгох ёстой гэдэг үүрэг чиглэл өгсөн байна.
М.Билэгт: -2018 оны эцсийн байдлаар нэг иргэн 27 мянган төгрөг авах байжээ. Төр иргэдийн мөнгийг аваад хэрэглэсэн бол одоо нөхөн олгох үүрэгтэй. Олгохдоо хүүг нь тооцож өгөх ёстой. “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах” холбооны УЗ-ын дарга Л.Наранбаатар: -1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарал хандуулсан эмэгтэй гишүүддээ баярлалаа. Иргэдийн зүгээс Компанийн тухай хуулиар олгогдсон эрхээ л эдэлье гэдэг шаардлага тавьж байгаа. Гэвч 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөж ирсэн. Компанийн зүгээс ашигтай ажиллаж байгаа энэ үедээ бага ч болов ногдол ашиг хүртээх ёстой. Бидний тооцооллоор нэг өрхөд дор хаяж 500 мянган төгрөгийн ногдол ашиг очих ёстой. Энэ жилийнхийг нэмбэл бараг нэг сая төгрөг гарах байх.
Ц.Гарамжав: -“Эрдэнэс-Тавантолгой” бол хувьцаат компани. Тиймээс хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийн төлөө л ажиллах ёстой. Ашигт малтмал бол ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаад ногдол ашиг олгохгүй гэж шийдвэрлэсэн байна. Засгийн газрын зүгээс ийм чиглэл гаргаж болохгүй гэж бодож байна. Иргэдийн 2017, 2018, 2019 оны ногдол ашгийг нөхөн олгох чиглэл байх хэрэгтэй. Төрд хангалттай хувьцаа байгаа. Түүндээ ногдсон ашгаа юундаа зарцуулах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. “Эрдэнэс-Тавантолгой” зөвхөн үндэсний хөрөнгө оруулалттай учраас энэ асуудлаа дотроо зохицуулах хууль зүйн үндэслэлтэй гэж харж байна.
М.Оюунчимэг: -Төмөр замд хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн хувьд ашигтай гэдэгтэй санал нэгдэнэ. Гэхдээ үүнийг ард иргэд хүртэх ашигтай хольж болохгүй. Засгийн газар өөрт ногдох 85 хувийн ногдол ашгаа авсан. Тиймээс 14.7 хувийг эзэмшиж буй 2.5 сая иргэдийн эрх ашигт халдаж болохгүй. Хүссэн цагт нь иргэдэд ногдол ашиг хүртээх үүргээ “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ заавал биелүүлэх ёстой. Үүнийг Компанийн тухай хуулиар тодорхой зааж өгсөн байгаа. УИХ Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд нэг сар ч хүрээгүй байна. Стратегийн ашигт малтмал бүхий ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гээд Үндсэн хуульдаа оруулаад өгчихсөн. Бид Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстой. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2018 оны цэвэр ашгаас хүртэх ёстой байсан ногдол ашгийг нөхөн хуваарилах асуудлыг ТУЗ нь шийдэх ёстой. Улмаар 2019 оны ногдол ашгийг шууд хуваарилах ёстой шүү. Эзнээс нь асуулгүйгээр хөрөнгийг нь захиран зарцуулахгүй ёсгүй. Та бүхэн үүнийг хуулиар хэрэгжүүлэх үүрэгтэй.
Ийнхүү Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох асуудлыг хэлэлцээд, УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар Засгийн газар, “Эрдэнэс-Тавантолгой” компанид дараах чиглэлийг өглөө. Нэгдүгээрт, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2019 оны хуримтлагдсан ашгаас Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний явцыг олон нийтэд тайлагнахыг даалгав. Хоёрдугаарт, нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон. Гуравдугаарт, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг хөрвүүлэх ажлыг яаралтай эхлүүлж тайлагнах, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, Компанийн тухай хуулийн дагуу 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг нийт хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг даалгасан юм. Товчхондоо бол “Эрдэнэс-Тавантолгой” компани дахь Монгол Улсын 2.5 сая иргэний 1072 хувьцаа жинхэнэ утгаараа амилах бололцоо бүрдлээ гэсэн үг.
Сэтгэгдэл ( 23 )
2.5 сая иргэдэд ногдол ашиг тараахын эсрэг байгаа ЭТТ ТУЗ болон ЭТТ гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гэгч утсан хүүхэлдэйг яаралтай огцруулъя. гарын үсэгэээ өгч талбайд гарч жагсана. ЭТТ ТУЗ Гүйцэтгэгч захирал Б.Ганхуяг нар таны гарт очих ногдол ашгийн мөнгийг дээрэмдэж завшиж үрэн таран хийж байна. ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЪЯ. ЭД НАР БАЙСАН ЦАГТ ТАНЫ ГАРТ НЭГ Ч ТӨГРӨГ ОЧИХГҮЙ. Л.НАРАНБААТАР НАРЫН ЭДИЙН ЗАСАГЧДЫН ТООЦООГООНР НЭГ ХҮНД 400.000 ТӨГРӨГ АШИГ ТАРААХААР БАЙГАА ГЭНЭ
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Neg togoonoos hool iddeg baij
авахаа болиод хөрөнгө оруулалтад өгий гэхэд нэг луйварчин авна ногдол ашгаа амьддаа ави
\nХувьцааны ногдол ашигаа авахаар болж байгаадаа баяртай байна, үнэнч шударгаар тэмцэж байгаад нь амжилт хүсье
Гарамжаваа ард түмний татварыг өөрийн Монполимэт компанидаа ашиглаж Монголбанкний эрсдлийнмсангаас төлүүлснээ наминчилж шоудахаа болиоо.Буцааж төлөөрэй бузраа
ЖИЛ БОЛГОН ЭТТ КОМПАГИ 2 ООС Х НАЯДЫН НҮҮРС БОРЛУУЛЛАА ГЭДЭГ БАЙЖ ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШИГ ӨГӨХ БОЛХООР 27К ИЙН НООГДОЛ ЯРЬЖ БАЙДАГ НЬ СОНИН БИШ ГЭЖ ҮҮ.САЯХАН ЭТТ Н ОФИССЫН ЗАРДАЛДАА 25 ТЭРБУМИЙГ ТӨСӨВЛӨЦӨН ЗАРЦУУЛАХ ГЭЖ БАЙСАН.МӨН ОЛОНСТЭРБУМААР МАШ ОЛОН ХЭРЭГЦЭЭГҮЙ УУЛ УУРХАЙН МАШИНЫ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ БАЙСАН НЬ ИЛЭРЧ БАЙСАН.УЛС АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨН ДЭЭР СУУЧААД ИРГЭДЭЭ ХЭТЭРХИЙ ДОРД ҮЗЭЖ,БАСАМЖИЛАН ДОРОМЖЛОНО ГЭВЭЛ ТОМ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ?!
ЖИЛ БОЛГОН ЭТТ КОМПАГИ 2 ООС Х НАЯДЫН НҮҮРС БОРЛУУЛЛАА ГЭДЭГ БАЙЖ ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШИГ ӨГӨХ БОЛХООР 27К ИЙН НООГДОЛ ЯРЬЖ БАЙДАГ НЬ СОНИН БИШ ГЭЖ ҮҮ.САЯХАН ЭТТ Н ОФИССЫН ЗАРДАЛДАА 25 ТЭРБУМИЙГ ТӨСӨВЛӨЦӨН ЗАРЦУУЛАХ ГЭЖ БАЙСАН.МӨН ОЛОНСТЭРБУМААР МАШ ОЛОН ХЭРЭГЦЭЭГҮЙ УУЛ УУРХАЙН МАШИНЫ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ БАЙСАН НЬ ИЛЭРЧ БАЙСАН.УЛС АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨН ДЭЭР СУУЧААД ИРГЭДЭЭ ХЭТЭРХИЙ ДОРД ҮЗЭЖ,БАСАМЖИЛАН ДОРОМЖЛОНО ГЭВЭЛ ТОМ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ?!
ЖИЛ БОЛГОН ЭТТ КОМПАГИ 2 ООС Х НАЯДЫН НҮҮРС БОРЛУУЛЛАА ГЭДЭГ БАЙЖ ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШИГ ӨГӨХ БОЛХООР 27К ИЙН НООГДОЛ ЯРЬЖ БАЙДАГ НЬ СОНИН БИШ ГЭЖ ҮҮ.САЯХАН ЭТТ Н ОФИССЫН ЗАРДАЛДАА 25 ТЭРБУМИЙГ ТӨСӨВЛӨЦӨН ЗАРЦУУЛАХ ГЭЖ БАЙСАН.МӨН ОЛОНСТЭРБУМААР МАШ ОЛОН ХЭРЭГЦЭЭГҮЙ УУЛ УУРХАЙН МАШИНЫ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ БАЙСАН НЬ ИЛЭРЧ БАЙСАН.УЛС АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨН ДЭЭР СУУЧААД ИРГЭДЭЭ ХЭТЭРХИЙ ДОРД ҮЗЭЖ,БАСАМЖИЛАН ДОРОМЖЛОНО ГЭВЭЛ ТОМ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ?!
1 ТӨГРӨГ БАЙСАН Ч АВАХ ХЭРЭГТЭЙ . ГОЛ НЬ МӨНГӨНДӨӨ БИШ ТА 1072 Ш ХУВЬЦААНЫ ЭЗЭН ГЭДЭГЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ЁСТОЙ.
ЭТТ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИДЭЭ 10 ЖИЛ БҮРГТЭЭД ДУУСГААГҮЙ БАЙГАА ЮМ УУ. ХУЦАВ АА. МЭДРЭЛ . УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ЗАЙЛААРАЙ.
ЭНЭ ЭТТ ТУЗ ТҮҮНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ ГЭГЧ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ИРГЭН ТАНЫ 1072 Ш ХУВЬЦАА БУЮУ ХУВИЙН ӨМЧИЙГ ДУР МЭДЭН ЗАРЦУУЛЖ ТАНЫ ГАРТ ТАНЫ ГЭРТ ТАНЫ ҮР ХҮҮХДЭД ӨГӨХ МӨНГИЙГ ХУЛЛГАЙЛЖ ДЭЭРЭМДЭЖ БАЙХАД 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ЖИРИЙН ИРГЭН ТА ЯАГААД ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ БАЙНА. ЭТТ НЬ ТУЗ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ ГЭГЧИЙГ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛАХЫГ МӨН 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ НЭХЭХИЙГ ШААРДАЖ МАРГААШНААС 2.5 САЯ ИРГЭН ЖАГСАЯ. ТА БИДНИЙ МӨНГИЙГ ЭТТ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА
Сонгуулийн сурталчилгаа эхэлчихэж байгаа юм уу
ali deer vyed iim arga hemjee awah bsan yum.
ali deer vyed iim arga hemjee awah bsan yum.
Маш зөв шийдвээ та нар таа ажлын ажлын амьжилт хүсьё баярлаа
их бага ч бай авах ёстой ноогдол ашигаа авна шүү тэгэж бүтээн байгуулалтанд оруулна гэж ярихын хэрэг алга луйварчдын хоол болно гэсэн үг шүү
25 төг ч байсан ард иргэд хүртэх естой юмаа авах нь зөв.Улсад зөндөө л төллөө.Дээд хулгайч нар бидэнд ашигтай юм хийхээсээ цааш нь дөрөөлөөд ашгаа л бодно.Хүн бүр бага гэлтгүй чамлалтгүй атгаж авах хэрэгтэй.Тархи угаасан юмнууд ноогдлоо голоод байгаа бол хувиаараа шийдэцгээ.бусдын толгой эргүүлж .хулгайч нарыг зусардах хэрэггүй.А рд түмнээ хуураад байлгүй нэг хувьцаанд 25 байнауу 50 байна уу хуваадгаараа хувааж хүн бүр члэн хүртэх юмаа л хүртэцгээе.Чамлаад байвал тэр чиг т нь март 30-40 жилийн дараа хэд болж өсөх вэ алсаа бодооч
ӨӨРСДИЙНХӨӨ ТОЛГОЙГ АЖИЛЛУУЛЖ ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЬЕ, АРД ТҮМНЭЭ ЭЛБЭГ БАЯН АМЬДРУУЛЪЯ. ХАРИН ТЭР ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУЛЛАГАД НЬ ХЭЗЭЭ Ч ЭЛСЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ . НЭГ ЧОНОНЫ АМНААС ГАРЧ ХОЁР ЧОНОНЫ АМАНД ОРВОЛ МОНГОЛ ХЭЗЭЭ Ч СЭХЭХГҮЙ. МОНГОЛ ҮНДЭСТЭН УСТАНА ШҮҮ. СЭРЭГТҮН. БОЛГООМЖЛОГТҮН
НООГДОЛ АШГАА АВАХ ЁСТОЙ Л ДОО. ГЭВЧ ХОЁРЫН ХООРОНД 50,000 ТӨГРӨГ АВЧ БАЙХААР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНДАА ЗОРИУЛБАЛ ЯАСИЙН БЭ. ЭНЭ 2020 ОНДОО. УЛС МААНЬ 2020 ОНООС ИХ ХЭМЖЭЭНИЙ ӨР ТӨЛНӨ ШҮҮ ДЭЭ. ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА УРАГШ НЬ ГАШУУН СУХАЙТ РУУ ЧИГЛҮҮЛБЭЛ ЯМАР ВЭ. ИРЭЭДҮЙН, ЗӨВХӨН МӨРӨӨДӨЛДӨӨ ХӨТЛӨГДСӨН ОРГҮЙ ХООСОН ЗҮЙЛД МӨНГӨ ЗАРЛАГДАХ ХЭРЭГГҮЙ. ОРОС АХ НАР БИДНИЙГ ЦОНХНЫ ЦААНААС ЧИХЭР ДОЛООЛГООД БАЙГААГ ЭНЭ ТӨРИЙН ТОМЧУУД ЕР НЬ МЭДДЭГ БОЛОВ УУ. ОРОСУУД БИДНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЯМАР Ч СОНИРХОЛГҮЙ ШҮҮ ДЭЭ. БИД ЧИНЬ ТУСГААР ТОГТНОСОН БҮРЭН ЭРХТ УЛС БИЗ ДЭЭ. 70 ЖИЛ ОРОСООР ЗААЛГАЛАА ОДОО БОЛЬ.
10 тэрбумаа төлөөчээ эр царайтай сэжгийн авгай
энэ эмээ улсыг хохироочихоод байхад яагаад шоронд явуулж хөрөөнгийг нь хураахгүй байгаан бэ ийм байж юугаа хуцаад байгаан
he he huh ineed hurchihlee. ene tur zasgiin heden huvalznuud uursdiinhee idsen uusang ehleed ard tumend ugchihmuur yumaa. tegeed hunees shaardmaar yumaa.