Онцгойнхон галын аюулаас 7, 10 настай хоёр хүүхдийн амь аварчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Байшингийн дээвэр шатаж, дотор байсан хоёр хүүхдийг галын аюулаас онцгой байдлын алба хаагчид аварсан байна. Сүхбаатар дүүргийн XI дүгээр хороонд Н-ийн 4х2 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байгаа талаар дуудлага, мэдээлэл өнөөдөр /2019.12.11/ 05:32 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:37 цагт очиж, галыг унтраажээ. Гал түймрээс 10 настай охин А, 7 настай хүү Д нарыг авран хамгаалж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top