УВС: Авто тээврийн төв Техник хяналтын үзлэгийн төвтэй боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Зорчигчдын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, иргэдэд хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах зорилтын хүрээнд Увс аймгийн Авто тээврийн төвд Техник хяналтын үзлэгийн төв шинээр баригдан ашиглалтад орлоо. Тус төв ашиглалтад орсноор техникийн хэрэгслийн үзлэг оношилгоог стандарт шаардлагын дагуу хийж бүрэн бүтэн байдлыг тодорхойлон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх, зорчигчдын аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Мөн зорчигч, тээвэрчдэд авто тээврийн үйлчилгээг нэг дороос цогцоор хүргэх боломж бүрдэж байна. Техник хяналтын үзлэгийн төв нь оношилгоо үйлчилгээний хэсэг, оффис, инженерүүдийн амралтын өрөө, ариун цэврийн өрөө гэсэн хэсгүүдээс бүрдсэнээс гадна зам талбайн тохижилт гэрэлтүүлэг, бохирын шугам, дулааны шугам дэд бүтцийн ажлууд хийгдсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top