М.Оюунчимэг: УИХ-ын эмэгтэй гишүүдийн нэр төрд зохион байгуулалттайгаар халдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж байна. Оруулж ирсэн төслөөр бол УИХ-ын сонгуулийг явуулахдаа 50 нь тойргоос 26 нь улс нэг тойрогт өрсөлдөх юм билээ. Үүнийг дагаад хуучин 76 жижиг мажоритар хэлбэрээр сонгуулийг явуулах ёстой гэсэн байр суурь ч гарч байна. Таны хувь ямар бодолтой байна вэ?

-Сонгуулийн тогтолцоо аль нэг нам, улстөрчид ашигтай гэхээс илүүтэй өөрөө улс орны хөгжлийг урагшлуулах шийдэл болж чадах ёстой. Улс орон урт хугацаанд тогтвортой, хурдацтай хөгжих суурь механизм нь хууль тогтоох дээд байгууллагын гишүүдийг сонгохтой яалт ч үгүй холбогдоно. Өнгөрсөн 30-аад жилийн ихэнхэд нь жижиг мажоритар хэлбэрээр сонгуулийг явууллаа. Бүгдээрээ л харж байгаа байх. Ийм тогтолцоогоор явахаар эргээд улсын төсвийг өөрсдийн сонгогдсон тойргууд руу хуваан хуваарилуулах гэсэн байдал руу хүссэн, хүсээгүй орж байна шүү дээ. Энэ нөхцөлд Монгол Улс, Улаанбаатар хот гэсэн нэгдмэл том зүйлээ орхигдуулах гээд байдаг. Хөгжлийн том бодлогоо харж байх ёстой биз дээ. Тойргийн хуваарилалт дээр ч асуудалтай. Жижиг мажоритараар сонгууль хийсэн ч хүн ам зүй, газар нутгийн өвөрмөц онцлогоо тодорхойлж чадаж байна уу гэвэл асуудалтай. Тийм болохоор Сонгуулийн тухай хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж боддог. 50:26 хувилбарыг зарчмын хувьд дэмжиж байгаа.

-Томоохон бодлогуудыг хэрэгжүүлэхийн тулд сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах ёстой гэлээ. Жаахан тодруулахгүй юу?

-Олон жил яригдсан цөөнгүй зүйлийг хэлж болно. Жишээлбэл, миний мэдэхээр сүүлийн 30 жил бид төмөр замыг өргөтгөх, цэвэрлэх байгууламжаа шинэчлэх тухай ярилаа. Утааг бууруулах шийдвэртэй алхам хэрэгтэй байна, Монгол Улсад газрын тосны нөөц байгаа болохоор боловсруулах үйлдвэрийг нь байгуулж дотоодынхоо хэрэгцээг хангая гээд л ярьдаг. Намайг парламентын тоймч байхаас л 10, 20 Засгийн газар дамжиж яригдаад шийдэгдээгүй асуудлууд шүү дээ.

Харин Ерөнхий сайд энэ асуудлуудыг эхнээс нь шийдээд явж байна. Тухай нь, Улаанбаатар хотын утаа мэдэгдэхүйц буурлаа. Утааны эсрэг ажил үр дүнгээ өгөхөд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо бас чухал үүрэг гүйцэтгэсэн. Би Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар анх удаа утааны асуудалд сүүлийн 20 жил зарцуулсан хөрөнгийн гүйцэтгэлд аудит хийлгэж, бодит байдлыг нь гаргаж тавьсан. 800 орчим тэрбум төгрөгийн асуудал шүү дээ. Ингээд УИХ-ын зүгээс Засгийн газарт үүрэг чиглэлүүд өгсөн. Ерөнхийлөгч ч анхаарал хандуулсан. Гол нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх тууштай, зоримог хүний хувьд нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглож, шахмал түлшний үйлдвэр байгуулж ажилд нь орууллаа. Ингэж УИХ, Засгийн газар нэг зүгт харж ажилласны хүчинд эхнээсээ үр дүн гарч байна. Цаашдаа үүн шиг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө хүч, дэмжлэг шаардлагатай. Улс орны хөгжлийн ийм зорилтуудад түлхэлт өгөхөд 50.26 хувилбар нь илүү тохирох юм гэсэн үүднээс дэмжээд байгаа хэрэг. Тэгэхгүй бол төсөв хэлэлцэх үеэр янз бүрийн л санал ордог шүү дээ. Жаахан дэгсдүүлээд хэлэхэд 500 хүнтэй суманд 500 хүүхдийн цэцэрлэг барих тухай асуудал л явж байдаг. Хайран хөрөнгө оруулалт. Гэтэл Улаанбаатар хотын сургуулиуд гурван ээлжээсээ гарах гэж яаж байгаа билээ дээ. Төсөв мөнгөний бодлогоороо дамжсан төрийн том бодлого маань энэ жижиг мажоритар дээр орхигдоод байна гэсэн үг. Энэ талаасаа холимог мажоритар гэдгээр явах нь зөв байж магадгүй гэж харж байгаа.

-Гэхдээ 2012 оны УИХ-ын сонгуулийг нам дугуйлах пропор­ционалын хэлбэрийг оруулсан холимог байдлаар явуулсан. Дараа нь “Намын нэрийн ард нуугдлаа” гэсэн хэл ам гарч байлаа. Одоо болохоор хүн дугуй­лах болгож байрыг нь солиод зүтгүүлээд байгаа юм биш үү?

-Яг энэ шүүмжлэлийг би УИХ дахь намын бүлгийн хурал дээр хэлж байсан. Одоо ч надад тийм бодол байгаа. Таны хэлсэн шиг янз бүрийн албан тушаалын гэмт хэрэг, авлига гээд бохир юм болгонд хуруу гараа дүрчихсэн хүмүүс жагсаалтаар намын нэрийн ард нуугдаж гарч ирээд яг юу өөрчилсөн юм бэ. Тийм учраас нам дугуйлахгүй гэдэг дээр хатуу зогсож байгаа. Харин хүн дугуйлна гэдэг өөрөө том мажоритар гэсэн үг гэж ярьж байгаа шүү дээ. Гэхдээ бид Ерөнхий сайдад “Хүн дугуйллаа гэхэд би УИХ-д удаан суусан, туршлагатай болохоор ормоор байна” гэсэн ёс зүйгүй, хариуцлагагүй хүмүүс улс нэг тойргийн 26-д орох ёсгүй шүү гэдгээ илэрхийлсэн. Тухайн намын дарга нэр дэвшигчдээс сонгохдоо хамгийн түрүүнд ёс зүй, хариуцлага, боловсролыг нь маш сайн харах ёстой. Жагсаахдаа ч үүнийг нь бодох учиртай. Улс орны хэмжээнд ард түмний дунд хүлээн зөвшөөрөгдсөн рейтинг өндөр хүмүүсээ жагсаах ёстой гэсэн байр сууринаас энэ асуудалд хандаж байгаа.

-Жижиг тойргоос айсан хүмүүс сонгуулийн өөр тогтолцоог дэмжээд байгаа гэх хүн ч байна?

-Би тойргоос сонгогдсон гишүүн. Миний сонгогдсон Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11 дүгээр хороод Улаанбаатар хотын төвөөс хоёрхон км зайтай хэр нь тэнд дэд бүтэц очоогүй, иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх боломжуудаар хязгаарлагдмал байдаг. Тийм болохоор миний амлалтууд ч үүнийг шийдвэрлэхэд байсан. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд тойрогтоо дэд бүтэц татах, инженерийн шугамд холбох, дулаалгын аян өрнүүлэх, нүхэн жорлонгоос айлуудыг салгах чиглэлээр гурван жил ажиллаж тодорхой үр дүнгүүдийг үзүүллээ. Дээр нь гурван жилийн дотор таван цэцэрлэг бариад дуусаж байна. Тэнд сургууль, өрхийн эмнэлгийн асуудлыг шийдлээ. Өрхийн бизнесийг дэмжих төв, Гэр бүлийн хөгжлийн төвөөс гадна Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа “Шинэ хороо” төслийг эхлүүлээд явж байгаа. Энэ утгаараа сонгууль жижиг мажоритар хэлбэрээр явах уу гэвэл би хувиа бодвол тэгмээр байна. Гэхдээ дээр ярьсан шүү дээ. Улс орныхоо хөгжлийн том эрх ашгийг бид бодохгүй, ингээд яваад байж болохгүй нь ээ. Бас засаг төр ч тогтвортой байх хэрэгтэй байна гэдэг үүднээс өөрчлөлтийг харж байгаа.

-Нэгэнт сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ярьсаных эмэгтэй нэр дэвшигчдийн квот ер нь хэдэн хувь байхаар туссан байна?

-2016 оноос өмнө эмэгтэйчүүдийн квот 30 хувь байсан шүү дээ. Харин 2016 оны сонгуулиар 20 хувь болгоод оруулж байлаа. Эрэгтэйчүүд давамгайлсан УИХ гараа нэг өргөөд баталчихсан шүү дээ. Энэ хэлэлцэж байгаа хуулийн төсөл дээр ч 20 хувь хэвээрээ явж байгаа юм. Үүн дээр манай эрэгтэй улстөрчид жаахан хувиа бодсон агуулгаар хандаад байна. Эмэгтэй гишүүдийн хувьд хүчирхэг эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд илүү олноор оруулж ирэх хаалгыг нь нээхийн тулд үүнийг буцааж 30 хувийг сэргээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Дэлхийн чиг хандлага жендер, зөөлөн бодлогыг маш чухалчилж байна. Өнөөдөр дэлхий нийтэд 50:50 гэдэг хөтөлбөр маш хүчтэй явж байна шүү дээ. Яагаад гэвэл жендерийн тэгш байдал өөрөө хөгжлийн гол бодлого байхгүй юу.

-Уржигдар Нобелийн Энх­тайвны шагнал авсан Этиопийн Ерөнхий сайд Засгийн газрын­хаа гишүүдийн талыг нь эмэгтэй­чүүдээр бүрдүүлсэн байна лээ.

-Үүн шиг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Би Засгийн газрын 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлнэ” гэж амлаад ялалт байгуулаад хэлсэнээ хийгээд явж байна. Финланд гэхэд Зам, тээврийн сайд байсан 34 настай эмэгтэй Ерөнхий сайд, намын дарга болж байна. Ингээд бодоод үз л дээ. Өнөөдөр эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд баланс нь хангагдаад явж байгаа улс орнуудын хөгжил нь дэлхийд тэргүүлж байгаа. Финланд, Норвеги, Швейцарь, Канадын хөгжил ямар байна. Тэнд боловсрол, эрүүл мэндийн салбар бол нэг номерт байна шүү дээ. Энэ улсуудын шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал хангагдсантай холбоотой. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин эрчүүдтэй ойролцоо байгаа нь хатуу, зөөлөн бодлогыг ижил түвшинд байлгаж чадаж байгаа байхгүй юу. Гэтэл манайд сүүлийн 25 жилд хамгийн их хаягдсан зүйл бол нийгмийн асуудал. Сургууль гурав дөрвөн ээлжээр ордог байлаа. Цэцэрлэгийн тухайд ярих ч юм биш.

-Хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд гадаа нь хөнжил нөмрөөд хонодог байлаа шүү дээ?

-Сүүлдээ бүр морь уралдаж байгаа юм шиг болсон. Гэтэл жишээ нь, энэ парламентад олон эмэгтэй гишүүн орсны хүчинд өнөөдөр манай цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний асуудалд эрс өөрчлөлт орлоо. Тийм болохоор эмэгтэй квотын асуудал дээр нухацтай хандах хэрэгтэй гээд байгаа юм. Үүн дээр манай эрэгтэй гишүүд ухамсартай, ухаантай хандаасай гэж бодож байна. 20 хувийн квотыг эргүүлээд 30 хувь болгох хэрэгтэй. Сүүлийн үед эмэгтэйчүүд УИХ-ын сонгуулийн хуулийн төсөл дээр квотын хуулийг ярьж эхлэхтэй зэрэгцээд бидний нэр төрийг гутаах, бохир харагдуулах явуулга ч гарч байна. УИХ-д 13 эмэгтэй гишүүд байгаа болохоор нийлээд явбал хүчтэй гэж хараад болгоомжилж, сандарч байгаагийн илрэл ч байж магадгүй.

-Та Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гарсан зээлд УИХ-ын эмэгтэй гишүүд нөлөөлсөн тухай мэдээлэл цацагдсантай холбож яриад байна уу. Тэр дунд таны нэр явж байсан?

-Зүгээр байж байснаа сонгуулийн хууль дээр квот яриад эхлэнгүүт гэнэт л Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий компанидаа зээл авсан эмэгтэй гишүүдтэй танилц гэснээ УИХ-ын эмэгтэй гишүүдийн баахан нэр гаргаад ирлээ. Үлдсэн нэг, хоёрыг нь өөр юмтай холболоо. Ингээд УИХ-ын бүх эмэгтэй гишүүний нэр төрд халдсан халдлагууд сүүлийн үед зохион байгуулалттай явж байна шүү дээ. Ямар ч баримтгүй юмыг нэг сонинд гаргангуут түүнийг нь зохион байгуулалттай цааш нь тарааж байна. Үүнийг гайхаад байгаа юм. Жишээ нь, намайг гурав, дөрвөн компани 40, 50 сая төгрөгийн зээл авахад тусласан ч гэнэ үү. Би ийм компаниуд зээл авсныг мэдэх нь бүү хэл тэндээс л компаниудын нэрийг нь анх удаа харсан. Тэр компаниуд нь Чингэлтэй дүүргийнх болохоор надтай шууд холбоод байгаа юм шиг байна лээ. Тийм болохоор би Улсын бүртгэлийн газарт тэр компаниуд ямар эзэнтэй, хаана ямар үйл ажиллагаа явуулдаг, хэдэн хүн ажилладаг, надтай хамааралтай юу гэдгийг та бүхэн баримтаар гаргаж өгнө үү гээд явуулчихсан. Би уг нь хэвлэлийн салбарын хүн болохоор сэтгүүлчдэд маш хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ надаас лавлахгүй, баримтаа нягтлаагүй хэрнээ удаа дараа нэр төрд халдаад байгаа учраас би аргагүйн эрхэнд хуулийн байгууллагад хандаж байгаа. М.Оюунчимэг гэж хувь улстөрчийн нэр хүндийн асуудал бол жижиг зүйл. Харин төрийн нэр хүнд, хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэр хүндийг шороонд булах гэж оролдож байна. Нөгөө талаасаа УИХ-д гарсан төрийн түшээ эмэгтэйчүүийн нэр хүндийг давхар унагаах улс төрийн том явуулга яваад байгаа учраас энэ өнцгөөс хандаж байгаа. Эмэгтэй гишүүдэд элдвийн нэр хоч зүүх гэж энд тэнд байгууллагуудаар гүйж байгаа хүмүүсийн нэр усыг ч сонссон. Ард түмэн хэн нь шударга, хэн нь үнэхээр идэж уугаад байгааг мэднэ шүү дээ.

-Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар шийдвэрлүүлэхээр илгээсэн олон л асуудал байдаг байх?

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо бол УИХ ард түмнийг холбож өгдөг гүүр шүү дээ. Иргэд газар хатуу, тэнгэр хол гэдэг шиг асуудал нь хүндрэхээр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай том асуудал тулгарахаар Өргөдлийн байнгын хороонд ханддаг юм. Аргаа бараад л хандаж байгаа учраас бид аваад нүд нь балай, чих нь дүлий суугаад байж болохгүй. Тэгэхээр бид асуудлуудыг холбогдох газарт нь “Шийдвэрлэ, судла тэгээд эргэж хариу өг” гэж аль болох шийд­вэрлүүлэх талаас ямагт ханддаг. Жишээлбэл, Өргөдлийн байнгын хороонд ХЭДС, ЖДҮХС, түрээсийн орон сууц гээд яг үнэндээ жирийн иргэдэд төдийлөн наалдахгүй байгаа зүйлсийн талаар Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд хандаж байна. Өргөдлийн байнгын хороо холбогдох байгууллагууд руу нь “Энэ асуудлыг судалж, хуулийн хүрээнд шийдвэрлэ” гээд явуулчихдаг. Гэтэл үүнийг хүртэл М.Оюунчимэг гишүүн гэж холбох, улстөржүүлэх ажил хийж байж мэдэх юм. Сүүлдээ Өргөдлийн байнгын хорооны гишүүд бичгэнд гарын үсэг зурахаасаа айдаг болох нь. Тэгэхээр төрийн ажил яаж явах вэ дээ.

-УИХ-ын Өргөдлийн байн­гын хорооны уржигдарын хурал­даанаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваа­рилах асуудлыг хэлэлцсэн. Энэ компанийн ашгаас төмөр зам тавихад хөрөнгө оруулсан. Ер нь 1072 ширхэг хувьцаа маань албажсан бил үү гээд янз бүрийн л асуудал байна?

-1072 ширхэг хувьцааг алба­жуулах, үүнийг иргэн бүртээ хүртээх маш чухал байгаа. Ерөнхийдөө орхигдож ирсэн асуудал шүү дээ. Харин одоогийн Засгийн газар сүүлийн хоёр жил 1072 ширхэг хувьцааг хөдөлгөөнд оруулах, үүнийг амилуулах, иргэдээ бүртгэлжүүлэх асуудлууд дээр нэлээд зохион бай­гуу­лалттай сайн ажиллаж байгаа. Өргөдлийн байнгын хороон дээр “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 1.4 сая хүнийг бүртгэлжүүлээд “Та 1072 ширхэг хувьцааны эзэн” гэдгийг тодорхойлоод явж байгаа гэсэн. Цаашдаа бол 700-гаад мянган хүнийг бүртгэлжүүлэх шаардлагатай гэж байна лээ. Үүнийг бүртгэлжүүлж, цахимжуулах дээр нэлээд ажил хийж байгаагаа ярьсан. Үүний зэрэгцээ гол чухал бол иргэдэд байгалийн баялгийг тэгш хуваарилах асуудал. Бид Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтдөө байгалийн баялаг төрийн нийтийн өмч байна. Байгалийн баялгийн дийлэнх хувийг ард түмэнд хүртэх ёстой гэдэг заалт оруулсан шүү дээ. Үүнийгээ нэгдүгээрт хэрэгжүүлэх ёстой. Энэ ч үүднээс Засгийн газрын зүгээс 1072 ширхэг хувьцааг иргэддээ хүртээх шийдвэр гарчихсан байгаа. Манай Өргөдлийн байнгын хороонд 25 мянган иргэдийн гарын үсэгтэй өргөдөл ирсэн. Тиймээс бид уржигдар Байнгын хороогоороо хэлэлцсэн юм. Өнгөрсөн хугацаанд тус компанийн ТУЗ хуралдаад иргэдэд очих ногдол ашгийг төмөр зам руу оруулсан зүйл байна. Иргэ­дээс онлайнаар судалгаа авахад зөвшөөрсөн гээд байгаа юм. Гэхдээ энэ өөрөө хууль ёсных уу гэдэг бол асуудал юм. Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн хугацаанд журмаа зөрчсөн асуудлаа эргэж хар, 2019 оны ногдол ашгийг хуваарилах тал дээр судалж шийдвэрлэ, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг эрчимжүүлэх, иргэд хувьцаа эзэмшигчдийн хуралд орол­цож саналаа илэрхийлэх эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор хангаж ажиллах, үйл ажиллагаа мэдээллүүдийг маш шилэн байл­­­гах тодорхой үүргүүдийг тэмдэг­лэлээр Засгийн газарт чиглэл өгсөн. Тэгэхээр Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс-Тавантолгой” компани ямар ч байсан 2019 оны ногдол ашгийг хуваарилах тал дээр судалж ажиллаж, шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Ерөнхий сайд ч иргэдэд ногдол ашгийг нь хүссэн үед нь өгөх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн байна лээ.

-УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн улсын төсөвт хэсэгчлэн тавьсан хоригийг хэсэгч­­лэн хүлээж авахаар шийд­­­сэн тухайгаа мэдээлсэн. Тодорхой хэлбэл, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэг­дүүлсэн асуудлыг эргэж харъя гэж байгаа юм байна. Энэ чинь ОУВС-тай тохирсон асуудал биш бил үү. Эдийн засагч хүний хувьд юу гэж үзэж байна вэ?

-Ер нь ОУВС-тай тохирсон асуудал болохоор тэд “Ярьсанаасаа буцвал хөтөлбөрөө зогсооно” гэвэл хэцүү шүү дээ. Эдийн засаг арай гэж өсөлт рүү алхаж, гэгээ гарч эхэлж байна. Тийм учраас бид байгуулсан гэрээндээ болгоомжтой хандах ёстой. Харин энэ Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх бол 2017 онд орж ирээд буцааж байсан зүйл. Энэ асуудал дээр би эсрэг байр суурьтай байдаг. Учир нь яг ажил олгогч компаниудын ачаалал, дарамтыг нэмэгдүүлнэ. Дээр нь иргэдийн халаас руу шууд орж байгаа зүйл. Үүнийг ОУВС-тай яриад гарц олох нь чухал. Эдийн засгийн өсөлт нэг үеэ бодвол нэмэгдэж зургаа орчим хувьд хүрлээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Манай улсын зээлжих зэрэглэл ч өссөн байгаа шүү дээ. Гэхдээ л одоохондоо ард түмэн маань эмзэг байна. Бид аль болох иргэдээ ажилгүйдэл, ядуурлаас гаргахаар ажиллах ёстой. Тийм болохоор энэ бүхнээ ОУВС-д тайлбарлаад хэлэлцээрийн ширээний ард суухад тэд гүрийгээд байхгүй байх гэж боддог. Засгийн газар, Сангийн сайд ажиллах хэрэгтэй болж байна. Бид ч гэсэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээрээ сайн ажиллана гэж харж байгаа. Миний хувьд Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх асуудал дээр анхнаасаа эсрэг байр суурьтай байсан. Харин ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах цаг бол болоогүй. Бид одоохондоо эмзэг байна.

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бидний тухай(43.228.130.71) 2019 оны 12 сарын 16

teneg sdakuudshde ugaasaa

0  |  0
Бидний тухай(65.49.126.193) 2019 оны 12 сарын 16

teneg sdakuudshde ugaasaa

0  |  0
иргэн(66.181.182.77) 2019 оны 12 сарын 15

Гарчигийг нь харлаа дор нь бичсэнийг уншсангүй их том юм, унших ч шаардлаггүй бас сонирхолгүй. Ийм л байна. Та нарыг анх гарахад нь овоо шүүдээ бас олон эмэгтэйчүүд гарч гэж бодож байлаа. Өөрснөө нэр хүндээ алдсан ЖДҮ чид болсон олон зуун гэрбүлийн, хүүхдүүдийн амьдралын эх үүсвэрийг булаан авсан. Ийм байж юун нэр хүнд нэр төр.

0  |  0
Бат (64.119.18.106) 2019 оны 12 сарын 13

За та нарыг адгийн шаарууд гэдгийг захын хүн ч мэднэ

0  |  0
Зочин(66.181.181.210) 2019 оны 12 сарын 13

Жинхэн тэнэг эргүү новш хэлэх үггүй малнууд манан хулгайч

0  |  0
Зориг(122.201.31.80) 2019 оны 12 сарын 13

Та нарт Монгол төрийн түшээ байх боловсролын түвшин ёс зүйн боловсрол даанч алга шуналтай гичиинүүд даанч дээ

1  |  0
МГЛ(202.179.31.49) 2019 оны 12 сарын 13

Та нарт халдаад байх нэр хүнд гээч юм байдгымуу мөрөөдцөн гар вэ.\n

1  |  0
МГЛ(202.179.31.49) 2019 оны 12 сарын 13

Та нарт халдаад байх нэр хүнд гээч юм байдгымуу мөрөөдцөн гар вэ.\n

1  |  0
ард(103.9.90.98) 2019 оны 12 сарын 13

ЭТТ ТУЗ БОЛОН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ Б.ГАНХУЯГ ГЭГЧ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ НЬ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛААЧ .ТЭР ЦАГИ ИРГЭД НОГОЛ АШИГИЙН 400.000 АА АВНА. оноос өмнө аши гавахыг шаардъя

0  |  0
Songog ch(139.5.218.112) 2019 оны 12 сарын 13

Hadgalamjaa yaj tegj hurdan usguu bee yun ner tur hulgaich mini

1  |  0
bbb(150.129.140.85) 2019 оны 12 сарын 13

shorond oroooo ichdeggui ysnn tolgoi

1  |  0
1 гйчии нь энэ(176.10.99.200) 2019 оны 12 сарын 13

Манай гйчиинүүд ЖДҮ, бүх авч болох хөгжлийн Санг цөлмөж дуусгаад түрүүч нь 10,0 тэрбум төг зээл ээ Монгол банкны эрсдэлийн сангаас төлүүлэх, НДС n мөнгийг хувийн банкиндаа авч луйвардан улсад 100,0 сая$ ын хохирол учруулаад тэгээд бөгс өө Ард Түмэн руу харуулаад явж байгаа шүү дээ,

2  |  0
зочин(202.9.47.1) 2019 оны 12 сарын 14

Өмнө нь ЖДҮ зээлээс хүнд зуучилж дундаас нь 120 сая завшаад тэрнээсээ 3 сая-аар LV ороолт авч зүүснээ ”Манай найзын ороолт” гэж хэлсэн гэл үү тагжгар хятад хүүхэн. Баасанхүү яриад л байсан даа энэний тухай.

3  |  0
Хуульч(202.9.47.1) 2019 оны 12 сарын 13

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн нийт 140 сая төгрөгийн зээл авахад нь тусалсан байж болзошгүй 3 хүн ХЭДС-д 3.505.000 төгрөг л буцаан төлжээ.

2  |  0
Ner(202.9.46.95) 2019 оны 12 сарын 12

Chamd yamar ymniih ni ner tor bhav de

1  |  0
Boov(192.82.70.230) 2019 оны 12 сарын 13

Boovoo ideed bj bai.teneg mangariin tuil daa.dahij turd buu oirtuul .hulgaich hudalch...

2  |  0
Хуульч(202.9.47.1) 2019 оны 12 сарын 13

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хамаарал бүхий “Сэрмүүн өнгө” ХХК нь 50 сая төгрөг зээлээд 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд ердөө 200 мянган төгрөгийг тус санд буцаан төлсөн баримт байна. Ийм атлаа энэ онд уг компани “Монголросцветмет” ТӨҮГ, Монголын иргэний агаарын тээвэр, Төрийн банк, Улаанбаатар дулааны сүлжээ, “Эрдэнэс таван толгой” ХК зэрэг томоохон компаниудын бичиг хэргийн бараа материал нийлүүлэх тендерт оролцсон мэдээлэл байна. Түүнчлэн “Эгшиглэн магнай” ХХК нь нэг сая, иргэн Б.Болорцэцэг нь 2.305.000 төгрөгийг буцаан байршуулаад байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн нийт 140 с

2  |  0
Н(64.119.21.221) 2019 оны 12 сарын 13

Байхгуй юманд юунд халдах билээ

2  |  0
zochin(119.40.98.177) 2019 оны 12 сарын 13

iim balai debil bolovsrolgui yumnuudiig harahaar oi gutah yumaa

2  |  0
shodorgos(61.148.90.118) 2019 оны 12 сарын 13

iim balai debil bolovsrolgui yumnuudiig harahaar oi gutah yumaa

2  |  0
shodorgos(61.148.90.118) 2019 оны 12 сарын 12

ene metiin balai tohioldliin yimnuud ichihgui yumaa, tsarai tsarai naihgui bie bie baihguiulaanii uhuulagch erguu avgai bolovsrolgui novsh

2  |  0
Иргэн(202.126.89.37) 2019 оны 12 сарын 12

Ккк... Хөөрхий дөө... Нэр ТӨР ГЭДГЭЭ ТА НАР ӨӨРСДӨӨ ҮГҮЙ ХИЙЧИХСЭН БИЗДЭЭ... БҮҮ ГОНШГЛНООД БАЙ.. БУРУУ БУЛАЙГАА ХҮЛЭЭГЭЭД ЗАЙЛЦГАА..

1  |  0
Иргэн(202.126.89.37) 2019 оны 12 сарын 13

Ккк... Хөөрхий дөө... Нэр ТӨР ГЭДГЭЭ ТА НАР ӨӨРСДӨӨ ҮГҮЙ ХИЙЧИХСЭН БИЗДЭЭ... БҮҮ ГОНШГЛНООД БАЙ.. БУРУУ БУЛАЙГАА ХҮЛЭЭГЭЭД ЗАЙЛЦГАА..

2  |  0
зочин(202.9.47.1) 2019 оны 12 сарын 13

БИТГИЙ ХУЦААЧ МАЙЖИЙСАН АВГАЙ МИНЬ

3  |  0
Зочин(202.126.89.69) 2019 оны 12 сарын 13

та нарт нэр төр гэж байхгүй юмчин. Халдаад байсан юм байхгүйэ\n

2  |  0
Мөнхдүүрэн(202.9.40.114) 2019 оны 12 сарын 12

Оюунчимэг гишүүн иргэдийн хөгжил боловсрол, амьдралын чанарт ахицтай шинэлэг сайхан ажил их хийж байгаа.Гэр хороололд орон сууцанд байгаа шиг амьдарч болохыг болон олон сургууль цэцэрлэгийг шинээр хурдан хугацаанд бий болгож болохыг харуулсан.Йим дайчин ажил хэрэгч хүмүүссээ бид дэмжнэ шүү

1  |  1
Очир(66.181.191.66) 2019 оны 12 сарын 12

ХЭДС-гаас хулгай хийж байгаагаа юугаар зөвтгөх гээд байгаа юм.Эрхэм гишүүн болсоноосоо хойш саятай болсон асуудлаа тайлбарлаач дээ?Сүүлийн жилүүдэд орлого нь суг өссөн гишүүн мөн биз дээ.Яаж баяжсанаа сайхан тайлбарлаад өгөөч..2020 онд чамад санал өгнө гэж гонж...худалч гишүүн нэгээр нэмэгдлээ.....

1  |  0
Sukhe(24.19.4.149) 2019 оны 12 сарын 12

Shudarga sain setguulch baisan baij bolnoo shudarga sain gishuun baij chadsangui dee hu.

0  |  0
ТӨМӨР(203.91.115.54) 2019 оны 12 сарын 12

ОЮУНЧИМЭГ ГИШҮҮНЭЭ ШУДАРГА САЙН ДАЙЧИН СЭТГҮҮЛЧ БАЙСНЫГ ЧИНЬ МЭДНЭЭ НААД ХҮНИЙГ ХУДЛАА ХАРЛУУЛЖ FACEBOOK, СОШИАЛААР ГУТГЭДЭГ ХҮМҮҮСТЭЙ ТА БҮХЭН НЭГ ЭЦЭСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭЭЧЭЭ ОЛОН ХҮНИЙГ ИНГЭЖ ХАРЛУУЛЖ БАЙНА ИХ ХУРАЛД ГАРАХГҮЙ БАЙСАН Ч ХАМААГҮЙ ТҮҮНИЙГЭЭ ЗОЛИОСЛООД ИРГЭН ХҮНИЙХЭЭ ХУВЬД ЯГ ЭЗНИЙГ НЬ ОЛООД ЭРГҮҮЛЖ СОШИАЛААР ҮНЭН ХУДЛААГ НЬ ГАРГААД ХУУЛИАР АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛААД ЭЦСИЙН ЦЭГ ХААНА БАЙНА ТЭР ХҮРТЭЛ НЬ ТЭМЦЭЭД ӨГӨӨЧ

0  |  2
ТӨМӨР(203.91.115.54) 2019 оны 12 сарын 12

ОЮУНЧИМЭГ ГИШҮҮНЭЭ ШУДАРГА САЙН ДАЙЧИН СЭТГҮҮЛЧ БАЙСНЫГ ЧИНЬ МЭДНЭЭ НААД ХҮНИЙГ ХУДЛАА ХАРЛУУЛЖ FACEBOOK, СОШИАЛААР ГУТГЭДЭГ ХҮМҮҮСТЭЙ ТА БҮХЭН НЭГ ЭЦЭСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭЭЧЭЭ ОЛОН ХҮНИЙГ ИНГЭЖ ХАРЛУУЛЖ БАЙНА ИХ ХУРАЛД ГАРАХГҮЙ БАЙСАН Ч ХАМААГҮЙ ТҮҮНИЙГЭЭ ЗОЛИОСЛООД ИРГЭН ХҮНИЙХЭЭ ХУВЬД ЯГ ЭЗНИЙГ НЬ ОЛООД ЭРГҮҮЛЖ СОШИАЛААР ҮНЭН ХУДЛААГ НЬ ГАРГААД ХУУЛИАР АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛААД ЭЦСИЙН ЦЭГ ХААНА БАЙНА ТЭР ХҮРТЭЛ НЬ ТЭМЦЭЭД ӨГӨӨЧ

0  |  2
Зочин(103.57.95.222) 2019 оны 12 сарын 12

2016 онд УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд санаачилгаараа нийгмийн сайн сайханд чиглэсэн ямар ч хууль боловсруулж, УИХ-д өргөн бариагүй шүү дээ. Харин ч өмнөх парламент |2012-2016 он|-ын эмэгтэй гишүүдийн санаачилан батлуулсан Хамтын тэтгэврийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг эх хүүхэд, ахмадуудад чиглэсэн хуулиудын хэрэгжилт болон санхүүжилтийг зогсоогоод байхад огт дуугараагүй, төр түмнээсээ идэж хумслахын шуналд автсан эрэгтэй гишүүдээсээ огт ялгарахгүй хэлж, ярьж байгаагаасаа эхлээд хийж байгаа үйлдэл нь хүртэл ард түмний жигшил зэвүүцлийг хүргэж байгаа гэдгийг ойлгооч ээ.

1  |  1
Boob(202.126.89.51) 2019 оны 12 сарын 12

Kkkk...chamaig hen tooj chinii talaar hob zohion bsiguulaad suudag um be...kkkk

2  |  0
Я (103.57.94.125) 2019 оны 12 сарын 13

ХЭДС -ЫН МОНГО ХУЛГАЙЛЧААД ЮУ ХУЦААД БАЙНАА. 70-80 % ЫГ ГУСААД БАРИГДВАЛ ООРСДОО ДААГААРАЙ ГЭСЭН ДЭЭ

2  |  0
Omg(24.19.4.149) 2019 оны 12 сарын 13

Ene avgai huuhed emegteichuud yadarsan humuusiin tuluu ui hiisiin. Zail tsaashaa.

3  |  0
Иргэн(192.82.69.93) 2019 оны 12 сарын 13

Эмэгтэй гишүүдийн бишээ хө идэмхий гишүүдийн тухай л хүмүүс ярьж байгаа юмаа.

3  |  0
Top