УИХ-ын гишүүн асан Д.Ганбат 500 гаруй оюутны төлөөлөлд тэтгэлэг олголоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

УИХ-ын гишүүн асан Д.Ганбат өнөөдөр /2019.12.12/ Баянхонгор аймгаас нийслэлд Их, дээд сургуульд сурч буй 500 гаруй оюутны төлөөлөл болсон 20 оюутанд тусгай шалгуургүйгээр тэтгэлэг гардууллаа.

Тэрбээр 2012 оноос хойш жил бүр 100 гаруй оюутанд тэтгэлэг олгож эхэлсэн ба 2016 оноос эхлэн энэ тоог 500 болгон нэмэгдүүлсэн байна. Цаашдаа тэтгэлэг олгох оюутны тоог 1000 болгож нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж.

УИХ-ын гишүүн асан Д.Ганбат “Би УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа цалингаа нутгийн оюутнуудад тэтгэлэг болгож олгодог байсан. Оюуны хөрөнгө оруулалт бол хамгийн зөв хөрөнгө оруулалт юм. Монгол Улсын ирээдүйн иргэд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай байхын үндэс суурь бол боловсрол. Өнөөдрийн тэтгэлэг авч байгаа оюутнууд сургуулиа амжилттай төгсөж, ирээдүйд амжилтад хүрч дараагийн оюутанд тэтгэлэг олгох нэгэн болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн тэрбээр зориулалтын бус хуванцар савнаас болж иргэд хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах зорилгоор “Алдарт эх”-ийн одонтой 8000 ээжид 40 литрийн багтаамжтай бетон бэлэглэж байсан билээ. Ингэснээр Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар 6073 хүн хавдраа оношлуулж, 4412 хүнийг хорт хавдрын улмаас нас барах эрсдэлийг бууруулахад нэмэр болжээ.

-ТЭТГЭЛГЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРТӨӨ ЗАРЦУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-

ХААИС-ийн Байгаль орчны хяналт, үнэлгээний ангийн IV дамжааны оюутан Э.Үүрцайх "Бусад тэтгэлэг голч оноо, хүмүүнлэгийн ажилд оролцсон байдал зэрэг олон шалгуур тавьдаг. Харин энэхүү тэтгэлгийг ямар ч шалгуургүйгээр олгож байгаа нь оюутнуудаа дэмжсэн, хүртээмжтэй алхам боллоо гэж үзэж байна. Тэтгэлгээ англи хэлний сургалтад суухад зарцуулахаар төлөвлөж байгаа" гэсэн бол МУБИС-ийн Сэтгүүлзүйн ангийн оюутан Н.Сайханбилэг "Тэтгэлгээ сургалтын төлбөртөө зарцуулахаар төлөвлөж байна. Орон нутгаас нийслэлд суралцаж байгаа оюутнуудын хувьд сургалтын төлбөр, орон сууцны түрээснээс эхлээд их хэмжээний мөнгө шаардлагатай болдог. Энэ нь зөвхөн оюутан бус гэр бүлийнхэнд нь санхүүгийн дарамт болдог. Тиймээс 500 мянган төгргийн тэтгэлэг бидний сурч, хөгжихөд том дэмжлэг боллоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaya(202.131.233.11) 2019 оны 12 сарын 17

Та нар өөрсдөө хувиасаа 500к байтгуай 20к өгч чадахгүй шдээ

0  |  0
Amara(64.119.25.208) 2019 оны 12 сарын 12

Oyutanuudad ogoh 300.000 aogooche

0  |  0
Hmm(59.153.114.133) 2019 оны 12 сарын 12

Neg udaadaa bagsh naraas nom awah mungu ugluu gd bodit hursun deeree ashiggvi helber tudii shdee

0  |  0
Мундаг байна(202.126.89.118) 2019 оны 12 сарын 12

Ганбат гуай мундаг байна. Энэ хүнийг эртнээс мэднэ. Ёстой шударга алсын хараатай хүн дээ

0  |  0
Zov (66.181.161.123) 2019 оны 12 сарын 12

Hudlaa amlalt ogch tenegtej bdag humuusees deer baishd. Yadaj bagsh nariin shahsan nomiig avah mongo shd

0  |  0
Зсссс(66.181.161.48) 2019 оны 12 сарын 12

Сонгуулийн шоу эхэлчихсэн үү

0  |  0
Like(66.181.161.123) 2019 оны 12 сарын 12

Goyiiiin. Nadaaaaaa

0  |  0
Rv(59.153.114.133) 2019 оны 12 сарын 12

Yu bn tvvgeeree dailna geech bolj bgan bizdee oyutnuudad etseg ehiinhee munguur chanartai bolowsrol ezemshih ni l chuhal bmaar

0  |  1
Top