Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг ил болгов

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол, санал гаргадаг иргэдийн олонх нь өөрсдийн оршин суугаа байршилд баригдаж буй барилгууд нь зөвшөөрөлтэй эсэхийг лавлахаар ханддаг байна. Тиймээс иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагын албан ёсны сайтаа өргөжүүлж, цахимаар мэдээлэл авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа болон тус газрын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхтуул нар өнөөдөр /2019.12.12/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас сайтынхаа мэдээллийн санг шинэчилж, иргэдэд цахимаар мэдээлэл авах боломжийг нь хангаж өгөхөөр зорьж байна. Иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүднээс мэдээллийн сангаа сайжруулж, олон нийтийн зүгээс хамгийн их асууж лавладаг 1,946 барилга байгууламжийн мэдээллийг цахим хуудсандаа нэмж байршуулсан. Иргэд www.uda.ub.gov.mn сайт руу орж, есөн бүлгийн 377 төрлийн 512 мянган объектын мэдээллийг цахимаар авах боломжтой. Энэ жил Засгийн газрын 326 дугаар тогтоолоор гудамж, зам талбай үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчлэн гаргасан бөгөөд нийт 3643 иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээд байна. Мөн 502 нэгж талбарын 650 га талбай бүхий шугам сүлжээний зургийг шинэчилсэн. Иргэд манай байгууллагын цахим хуудсанд хандсанаар тухайн барилгатай холбоотой бүх төрлийн мэдээллийг авах боломжтой” хэмээн онцолсон юм.

Мөн 2020 оноос эхлэн барилга барих хүсэлтийг цахимаар авах боломж бүрдэж байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.170) 2019 оны 12 сарын 12

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0

Top