БИРЖИЙН МЭДЭЭ: 239 мянга 398 ширхэг хувьцаа арилжжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 100.811.534 төгрөгийн үнийн дүн бүхий 239 мянга 398 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Ремикон" ХК (RMC +12.13%) болон "Хөх ган" (HGN +8.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -4.26%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -3.32%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.62 хувиар өсч 19099.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.598.952.605.911.56 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top