Б.Болороо: Баярлалаа, Ерөнхий сайд аа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороо бүсгүйн нөхөр “Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байхдаа лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарсан.

Золгүй байдлаар амиа алдсан нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэхээр ээжтэйгээ хамт төв талбай дээр 12 хоног суулт хийсний эцэст Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр эсэргүүцлээ зогсоосон билээ. Ерөнхий сайд хэргийг дахин шалгах ажлын хэсэг байгуулахыг ЦЕГ-ын дарга С.Баатаржавт даалгасан юм.

Тэгвэл Шүүх, шинжилгээний дүгнэлтийг дахин гаргах шинжээчдийн хариу хэзээ гарах талаар Ерөнхий сайдын утас руу мессеж бичин асууснаа цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 28 гэхэд шүүх шинжилгээний дүгнэлтийг дахин гаргах бүрэлдэхүүнтэй шинжээчид эцэслэгдэн бэлэн болсон юм. Тэгээд би за долоон хүн байгаа юм чинь хугацаа шаардах байх гээд 14 хоног харсан. Гэтэл түрүүчийн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 06-нд утасдаж асуухад нэг ч эмчид материалаа танилцуулаагүй байсан. Тэгээд өчигдөр өмгөөлөгч маань утасдаад асуухад дөнгөж нэг хүнд материалаа өгсөн байгаа, нэг хүн дээр 3-4 хоног болно гэж хэлсэн байсан. Ингээд тооцохоор оны дараа л гарахаар байсан. Ерөнхий сайдыг үүрэг өгсний дараа (арваннэгдүгээр сарын 13) маш эрчимтэй ажиллаж байгаад сүүлдээ суларсан. Тэгээд би ингэж явсаар урьдын түүх давтагдахвий  гэж айсандаа өчигдөр арга буюу хандсан. Дахин холбогдох дарга нарт үүрэг өгснийхөө дараа Ерөнхий сайд хариу өгч байгаад нь баярлаж байна. Хүмүүс яагаад намайг ингэж яваад байгаа юм тэр компаниас мөнгө салгах гээд ядах юм, шантаажчин гэх зэргээр хэлж байна. Би нэг ч удаа тэр компанийн төлөөлөлтэй уулзахдаа мөнгө ярьж сүрдүүлж байгаагүй юм шүү...одоо ч тэр. Байнга хийдэг байсан ажлыг нь хийж байгаагүй мэтээр, эрүүл ажлаа хийж яваад осолдож амиа алдсан нөхрийг минь тасралтын зэрэгтэй гаргасан байгаатай нь л би эвлэрч чадахгүй байгаа юм. Намайг юу ч гэсэн яах вэ миний зорилгыг л битгий гуйвуулаарай гуйж байна” хэмээн бичжээ.
 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
John wick(202.126.88.200) 2019 оны 12 сарын 13

Ydargaatai amitan be,teriig Hvrelsvkh said meddeg yum uu.Tsagdaagiin dargaas asuugaach

0  |  0
ааа(124.158.110.82) 2019 оны 12 сарын 13

шүүх эмнэлгийн дүгнэлт алдаатай гарахгүй ш дээ

0  |  0
(202.179.26.235) 2019 оны 12 сарын 13

ENE HISHIG ARVIN YOSTOI BUZARTAI GAZAR YUMAA

0  |  0
zz(192.82.68.106) 2019 оны 12 сарын 13

Компаниас мөнгө нэхээгүй нэхэх ч үгүй гэдгээ хэлсэн шдээ Болороо. Хүмүүс ямар муухай юм боддог юм бэ, өөрсд шигээ юм бодох юм да. Нөхрийнхөө нэр хүндийг сэргээмээр байна л гээд хөөрхий тэмцээд байгаа. Зөв шд хэн ч ханилж халамжлуулж явсан ханиа алдчихаад гүтгүүлээд сууж байхыг хүсэхийн. Анхнаасаа хишиг арвин компани шүүх эмнэлэгтэй хуйвалдаж өөрсөрсдийгөө хамгаалсан биз дэ.

0  |  0
бузарууд бузараа цэв(202.70.37.34) 2019 оны 12 сарын 12

Бузарууд эргээл мартах юмдаа

0  |  0
Иргэн(202.9.46.136) 2019 оны 12 сарын 12

Хүрэлсүх дарга тийм ч муу эр биш үү. Мундаг жинхэнэ эр хүн!

0  |  0
zochin(88.130.50.246) 2019 оны 12 сарын 12

mongold hunijg gadnaas dugnej huntej haritsdag unen buduuleg, archaagui zantaj. Gangan mongotejhen shig hund bol boholzood l, hudlaa ineegeed ll guigeed bna. Yadruuhan negend er hodlohgui shuu

0  |  0
зочин(202.9.47.1) 2019 оны 12 сарын 13

хөөрхий энэ хүүхнээр манан тоглоод хаячлаа

1  |  1
Top