З.Энхболд:  Хууль зүйн сайдад таалагдсан Өмгөөлөгчдийн холбоо байгуулах гэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх оны төсөв болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд тавьсан хоригийг нэгээс бусыг нь хүлээн авсангүй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбар хийлээ.

-УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэсэгчлэн хүлээж авлаа. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Төсөвтэй холбоотой дөрвөн хориг тавьсан. Нэгдүгээрт, 2020 оноос эхлээд 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 386 барилга байгууламжийг хориглосон. Үүнийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзсэн тул хэвээрээ үлдсэн гэсэн үг. Эдгээр төсөл арга хэмжээг яагаад хориглосон бэ гэхээр дараагийн УИХ-д энэ эрхийг нь үлдээе гэсэн юм. Жишээ нь, Байгалийн түүхийн музейн барилга 2020 онд эхлээд 2022 онд дуусна. Өртөг нь 94.4 тэрбум.  Дуурь бүжгийн эрдмийн театрын зураг төслийг боловсруулж, барилгыг шинэчлэх ажлыг 2020 онд эхлүүлээд 2022 онд дуусгана. Үүнд 54.6 тэрбум төгрөг зарцуулна.  Драмын театрын барилгын зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх хугацаа мөн 2020-2022 он. Төсөв нь 52 тэрбум төгрөг гэх мэт 386 барилга тавьсан хоригийг хүлээж авсангүй. Саяхан Байгалийн түүхийн музейг нураасныг бүгд мэднэ. Дараа нь дуурийн театрын мөн нураах нь гэж Ерөнхийлөгч бодож байгаа. Төсөв дээр санхүүжилт тавиад нураагаад явна. Тэгэхээр нураалгахгүйн тулд төсвийг нь алга болгох үүднээс хориг тавьсан. Тэрийг хүлээж авсангүй. Хоёр дахь хориг нь  нураагаад шинээр барих барилгуудад 2020 онд  350 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг бас хүлээж аваагүй. Одоо энэ барилгуудыг ирэх жилүүдэд нураах нь байна. Гуравдугаарт,  Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн орлого, зарлага дээр тавьсан хоригийг хэсэгчлэн хүлээж авлаа. Орлогыг нь аваад зарлагыг нь аваагүй. Орлогыг хүлээж авснаар ирэх оны нэг сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдэл байхгүй боллоо. Зарлагыг орхисноор Нийгмийн даатгалын сангийн алдагдал 174 тэрбум төгрөгөөр өснө гэсэн үг. Зарлага нь гардгаараа гарна. Гэхдээ орлого нь байхгүй. УИХ одоо орлого нэмэгдүүлэх хуулиа засна. Ажлын хэсэг гаргаад, Б.Жавхлан гишүүнээр ахлуулсан. Дөрөв дэх нь Ирээдүйн өв сангийн хуулийн дагаж мөрдөх журамд бүхэлд нь хориг тавьсан. УИХ-аас 2016 онд баталсан Ирээдүйн өв сангийн тухай хууль хэрэгжиж байгаа. Гэвч Ирээдүйн өв сангийн хуулийн дагаж мөрдөх журамд корпорац байгуулахгүйгээр Сангийн яам удирдах асуудлыг тусгасныг Ерөнхийлөгч буруу гэж үзсэн.  Учир нь 2016 оны хуульд Ирээдүйн өв санг Сангийн яамаар удирдуулахгүй, төрийн байгууллагаас хараат бус байлгахаар тусгасан байсан. Гэтэл төсвийн цоорхой нөхдөг Сангийн яамаар удирдуулна гээд гурван жил өнгөрөхөд корпорац байгуулахгүй өдийг хүртэл явж ирлээ. Хууль нь хэрэгжээд эхэлсэн. Үүнд тавьсан хоригийг хүлээж авсангүй.

-УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч ОУВС-гийн хөтөлбөр хориг тавилаа гэдэг тайлбар хэлж байсан. Одоо ОУВС-тай тохиролцоно гэсэн үг үү?

-ОУВС-тай тохиролцох, тохиролцохгүйд Ерөнхийлөгч ерөөсөө санаа зовохгүй байгаа.  Энэ бол манай улсын дотоодын асуудал учраас гаднын байгууллагуудын заавраар төрийн ажлыг явуулж болохгүй. МАН ард түмэндээ ОУВС-гийн удирдлагын үгээр улс орноо удирдана гэж хэлэхгүйгээр сонгуульд орсон. Бид чадна л гэсэн биз дээ. Тэгэхээр хариуцлага хүлээх газар бол ганцхан МАН. МАН ОУВС-тайгаа ярина уу, ярихгүй байна уу гэдэг нь бидний асуудал биш.

-Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг яаж нөхөх боломжтой гэж харж байгаа вэ?

-Алдагдлаа яаж нөхөх нь мөн л МАН-ын хариуцах ёстой ажил. Тэр бол 64 гишүүний асуудал.

-Өмгөөллийн тухай хуульд ямар үндэслэлээр хориг тавьсан юм бэ?

-2011 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад, Хуульчдын холбоо гэдэг төрийн бус байгууллагад өмнө нь Хууль зүйн яамнаас өгдөг байсан лиценз олгох, шалгалт авах зэрэг эрх үүргүүдийг шилжүүлэн зургаа дахь жилдээ ажиллаж байна. Ц.Нямдорж сайд болохоор Хуульчдын холбоо хэрэггүй. Тэдгээр эрхийг Өмгөөлөгчдийн холбоонд өгье гээд байгаа юм. Асуудалд ингэж үзэмжээр хандаж болохгүй. Монголын үндэсний бөхийн холбоо гэдэг байгууллага хоёр хуваагдчихаад, маргаан үүсгэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Үүнтэй адилхан Өмгөөллийн тухай хууль гаргаснаараа зүгээс ажлаа хийгээд явж байсан Хуульчдын холбоог татан буулгах ажил руу орж байна. Төрөөс өгдөг эрх үүргээ Хуульчдын холбоонд биш Өмгөөлөгчдийн холбоо гэдэг шинэ байгууллагад өгнө гээд байгаа юм. Хууль зүйн сайдын аашнаас хамааран энэ байгууллага ажлаа хийхгүй байж болохгүй биз дээ. Д.Дэмбэрэл даргын УИХ-ын үед хуулийн салбарын нэгдсэн холбоо байгуулан дотроо ажлаа ярьж бай, Хууль зүйн сайдын хуульчийн лиценз олгодог байдлыг халах арга хэмжээ авсан. Одоо яам нөгөө эрхээ буцааж авах гээд Хуульчдын холбоог муулаад яваад байгаа юм. Хуульчдын холбоо байгуулагдсанаар маш олон эерэг зүйл бий болсон. Хуулийн байгууллагууд жижиг амбийцаасаа болоод нэг хуулийг өөр өөрөөр ойлгодог байдлыг засаж залруулж чадсан. Хуулийг шүүгч нэг өөрөөр, прокурор нэг өөрөөр, өмгөөлөгч бас нэг өөрөөр ойлгодог байсан явдал эцэс болсон. Ямар нэгэн сайд, улс төрийн албан тушаалтны оролцоогүйгээр ажил нь явдаг болсон. Одоо ажил төрөл нь цэгцэрсэн, лиценз олгодог, хариуцлага тооцдог эвтэйхэн байгууллага болон төлөвшөөд ажиллаж байгаа. Одоо тэр байгууллагыг болохгүй гээд Хууль зүйн сайдад таалагдсан Өмгөөлөгчдийн холбоо нэртэй байгууллага байгуулах гэж байна.  Монголд Эмч нарын холбоо гэж бий. Түүн дотор шүдний эмчийн холбоо, зүрхний эмчийн холбоо зэрэг олон мэргэжлийн холбоод байж болно. Гэхдээ Хуульчдын холбоог байгуулсан явдал бол бүх хуульчдыг нэг байгууллагад харьяалуулсан ач холбогдолтой байсан юм. Дотроо өмгөөлөгчдийн холбоо, шүүгчдийн холбоо гэж байгуулах асуудал нээлттэй. Харин төрөөс нэг л байгууллагад лиценз өгдөг онцгой эрх олгоно гэж шилжүүлсэн. Түүнтэй яг адилхан үйл явц одоо явж байна. Зүйрлэвэл, Хуульчдын холбооны хийх ёстой ажлыг зөвхөн Өмгөөлөгчдийн холбоонд өгнө гэдэг нь бүхэл бүтэн Эмч нарын холбооны ажлыг Шүдний эмч нарын холбоонд өгч буйтай адилхан зүйл. Тэгээд ч төрийн бодлого огт өөр тийшээ явж байгаа. Мэргэжлийн нэг л холбоо Монгол Улсад байна. Тэр холбоонд төр өөрийнхөө эрхийг өрсөлдөгчгүйгээр хуулиар дамжуулан өгөх нь зүйтэй. Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим гэж хуультай холбоо байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг мөн хуультай. Иймэрхүү байгууллагуудыг жигдрүүлээд явж байгаа. Төр хэнтэй ажиллах вэ гэдгээ хуулиар тогтоон өгч байгаа бол хоёр дахь холбоо гаргаж ирэн явцуу өмгөөлөл гэдэг нэг салбарыг бүхэлд нь төлөөлж чадахгүй улсуудад эрх олгох бодлогыг буруу гэж үзсэн.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2019 оны 12 сарын 16

Huuli zuin yam ni yagaad buh Mongoliin asuudaliig tsetsegleed yabj boldogui um bee, end tendgui baahan holboonud!Olon heseg salsanaar Mongold yum emh tsegtsei boldog bol bolhoor ih hugtsaa unguruud bn.Tsuun Mongolchuud ingej olon chuluut,chluut bus holbonudad hubaagdaj 3 say Mongol hun barag l 3 say holboond hubaagdaj hereldej bn.Zambaaragui heren suljsen olon zam shig ene olon holbood chin eb negdelgui Mongolin emegnel.\n

0  |  0
H(211.36.140.198) 2019 оны 12 сарын 15

Enhbold mundag hun zuv yarij bn

0  |  0
Хуульч(122.201.21.68) 2019 оны 12 сарын 15

Энхболд үндсэн хуулийг өөрчлөхөд ороцсон нэн шинэ либериал барууныг дагасан этгээдүүдээс буруу мэдээлэл авсан байна. Тэнд Тэмүүжин Лүндэндоржийг дагасан Элбэгдоржийн ,барууны этгээдүүдээр дэмжүүлсэн хэдхэн хуульчийн бүлэглэл ноёрхсон газар болсон. Түүнийг татан буулгаад зүгээр мэргэжлийн төрийн бус байгууллага болгох нь зөв.Харин зөвхөн хуульчдын сургалт сургалт, бүх хуульчдын ёс зүй мэргэжлийн хариуцлагад хяналт тавьж дүгнэлт гаргадаг түүнээ эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүдэг эрхийг олгож болох юм.

0  |  0
Zochin(188.156.90.19) 2019 оны 12 сарын 15

Ene HYATADIIN TAGNUUL, EH ORNOOSOO URVAGCH NYAMDORJIIG TURUUS ZAILUULAACHEE. NYAMDOTJ MONGOLIIN TURD GAVIYA bish GAI BOLJ BNA Shte. URVAGCH HEZEE CH MONGOL ULS, MONGOLCHUUDIIN TULUU bgui HYATADIIN TULUU YAJ AJILLAJ BGAAG MONGOLCHUUD BUGD MEDEJ HARJ BNA.Chi NEG L UDUR TENGER HARNAA URVAGCH HULGAICHAA. NUDEND HUITEN LALAP.

1  |  0

Сувд (124.67.20.8) 2019 оны 12 сарын 16

Х. БАТТУЛГА ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ БҮРЭН ЦЭВЭРЛЭХ СОНИРХОЛГҮЙ. ХОНГИЛЫН ШҮҮГЧИД ОДОО БОЛТОЛ СУУДАЛДАА БАТ БӨХ СУУСААР ДУУЛИАНТ ЛУЙВРУУД, УЛСААСАА БАЯН ОФФШОРЧИД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭГЧЭЭР ХАЛХАВЧЛАН ЭХНЭЭСЭЭ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСООР БНА.

1  |  0
Сувд (124.67.20.8) 2019 оны 12 сарын 14

сүрэн(139.5.216.101) 2019 оны 12 сарын 14

энэ ”хөөн хэлэлцэх хугацаа”-г санаатайгаар устгаж, өөрсдийн хийсэн луйврийг хагаалж, улсыг хохироож байгаа ажлыг зохион байгуулагч Нямдоржийн толгойг нь илээд л магтаад л байдаг ямар учиртай юм вэ? Ерөнхийлөгч энэ завхарал, гэмт хэрэгтэй эврэлгүй, даруй таслан зогсоогоочээ.

0  |  0
баатаржав(66.181.161.120) 2019 оны 12 сарын 14

нямдорж гэж зөнөсөн өвгөнөөс монгол төр салах цаг ирэх бгаа.шударгын дүр эсгэсэн авлигачин

0  |  0
бор(202.126.88.177) 2019 оны 12 сарын 15

Тэгвэл барилгын тусгай зөвшөөрлийг барилгын холбоо өгөх юмуу ..яам гэж улсын байгууллага байгаа биздээ..түүн шиг .хууль зүйн яам ийм юмаа өөрөө шийдэж чадахгүй юм бол ямарч хэрэг алга....иймээс л энэ их хуулийн завхрал хэлмэгдүүлэлт хээл хахууль маш их гарч нийгэм ардтүмэн сүйрч улс орон хямарч байна шүү дээ ..

0  |  1
Ddd(203.91.115.51) 2019 оны 12 сарын 15

Mundag hun gj boddog shuu tanid yagaad ch yum itegdeg ta erunhii said hiivel hulgaichuud avilgacgid daralt ni ihsej tsus harvaad duusah bh shuu ih l hiigui huchtei hun dee ta urt nasalj udaan jargaarai mongol turd tani shig 2hun olond boloosoi amjilt

1  |  1
зочин(66.181.178.63) 2019 оны 12 сарын 13

гэрч хохирогчыг хамгаалах холбоо

0  |  0
бат(192.82.69.191) 2019 оны 12 сарын 15

Тийм ээ. Таны зөв. Гэхдэээ улс орныг дампууруулж ОУВС-тай тохиролцох хэмжээнд хүргэсэн хүчин зүйлдийн нэг нь та болон таны удирдаж байсан нам чинь шүү дээ. Та ч бас хариуцлага хүлээх хэрэгтэй. ЕТГ-ын дарга болчихоод бусдыг муу хэлээд сууж байх ёс зүйн эрх танд байхгүй. Та бүхэн бүгдээрээ л хариуцлага хүлээ. 2021-оноос Та болон таны намын тавьсан нөгөө айхтар бондуудын өрийг дарах ажил байгаа. Өөрийнхөө урьд нь хийсэн ажлыг эргэн бод. Урд нь юу боллоо гэдгээ бодохгүй олон юм битгий ярь. Шинэ үеийн эдийн засагчид яривал өөр хэрэг шүү.

3  |  1
Top