ЦАГ АГААР: Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 15

-Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна-



Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна. Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top