ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр хөхөгчин гахай өдөр

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 15

2019.12.15, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.12.15, Ням гараг
  • Наран ургах шингэх: 8.34-17.00
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх бол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top