Бүгдийг нэг дороос цэнэглэ уриатай С24 дэлгүүр хэрэглэгчдэд үйлчилж эхэллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Олон улсын стандартыг Монголд нэвтрүүлсэн, автомашинтайгаа үйлчлүүлдэг Charge yourself уриатай 24 цагийн конвениенс дэлгүүр болох C24 дэлгүүрийг орчин цагийн Улаанбаатар хотын оффисын бүс гэгдэх болсон 220 мянгатын урд байрлах Петровисийн ШТС-29 салбарт нээгээд байна.

Ингээд С24-өөс нэг дор авах боломжтой онцлох 6 үйлчилгээг танилцуулж байна.

Анхны түргэн цахилгаан автомашин цэнэглэх станц: Тус ШТС-д цахилгаан автомашин цэнэглэх болон эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч ABB Группийн түргэн цэнэглэгч цахилгаан түгээгүүр ажиллаж, цахилгаан автомашин цэнэглэж байна. Машины төрлөөс хамаарч 20 хүртэл минутад цэнэглэж дуусдаг байна. Энэхүү станц нь цахилгаан автомашины хэрэглээг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлогтой.

АТМ: Хотын төвийн хаа нэгтээ машинаа байрлуулчихаад ATM хайж явдаг цаг ард үлдэж байна. C24 дэлгүүрт банкны ATM байршиж байна.

Кофе: Ажилдаа явах замдаа C24-өөс өглөөний кофегоо аваарай. Зогсоол хайж явах шаардлагагүй учраас таны цагийг хамгийн сайн хэмнэнэ.

Asian Wok: Ази маягийн стильтэй Asian Wok рестораны хоолны савлагаа нь авч явахад хамгийн хялбар гэдгээрээ алдартай.  Тиймээс ч цаг хугацаатай уралдаж буй хэн бүхний хамгийн сайн сонголт байх болно.

Машин угаалга: Өдрийн хоолоо идэх зуураа машинаа угаалгамаар байна уу? Тэгвэл C24-ийг зориорой.

ОО: Хиймэл түгжрэл нэмэгдэж, нийтийн 00 хомс нийслэл хотод машин барьж явах үед бие засах хэрэгцээ хамгийн хэцүү гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Тэгвэл C24 дэлгүүрт үнэ төлбөргүй 00 байгаа гэдгийг онцгойлон тэмдэглэх ёстой байх.

Та бүхэн автомашинтайгаа үйлчлүүлдэг С24 конвениенс дэлгүүрээр үйлчлүүлж,  өөрт хэрэгцээт бүхий л үйлчилгээг нэг дороос авч цаг заваа хэмнээрэй.  

Үндэсний хөрөнгө оруулалттай Петровис Группийн хувьд үйлчлүүлэгчийн ая тухыг хангасан энэ төрлийн конвенинс дэлгүүрийг цаашид ч нэмж байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top