“Эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийг Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Эрх зүйн боловсрол дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэд хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан /www.e-khutuch.mn /-гаар дамжуулан авах боломж бүхий Эрх зүйн хөтчийн мэдээллийн буланг тохижуулсан байна.
Иргэд мэдээлэл авах ая тухтай орчин бүрдүүлж хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна. “Үйлчилгээний нэгдсэн төв”-д тохижуулсан энэхүү цахим булангаар дамжуулан бүх насны иргэд төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл болон, эрх зүйн тулгамдаж буй асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд туслах анхан шатны эрх зүйн зөвлөгөө, мэдээ, мэдээллийг ая тухтай орчинд авах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )