Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар килькатай холбоотой асуудлаар гурван шатны шүүх дээр ялалт байгуулжээ. Хэрэг явдлыг тодруулбал, иргэн С.О-гоос Свийтрөүд ХХК-ийн оруулж ирдэг килька гэрийн хажуу талын дэлгүүрээс худалдан авч идэхэд өөр төрлийн маш том амьтан гарч ирсэн тул түүнд шинжилгээ хийлгэж, импортлосон компанийг шалгуулах” тухай гомдлын дагуу тус газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Идэрбат нь хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгээр 1902000044 дугаартай зөрчлийн хэрэг нээн, холбогдогч Свийтрөүд ХХК-ийн Латви улсаас импортлосон “Herzog jakob килька” нэрийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хадгалах хугацаатай, А017294/01627 цувралын дугаартай, 240 граммаар лаазалсан, нөөшилсөн загасан бүтээгдэхүүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, холбогдогчийн тайлбар зэрэг нотлох баримтад үндэслэн тус компанийг “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэж үзэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0066455 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар 5’000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5’000’000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.
Тус компанийн импортлосон Нerzog jakob килька нэрийн килькнээс гарсан шавьжийг тодорхойлоход цайвар бор өнгийн 3.8-4 см урттай, 1.5 см өргөнтэй 7 хос хөлтэй, 1 хос тэмтрүүлтэй, 11-12 сигменттэй зууван хэлбэрийн шавж үхсэн хэлбэрээр илэрсэн. Anylocra.spp буюу тухайн шавж нь загасны гадна хайрсанд бэхлэгдэн шимэгчилдэг байна.
Свийтрөүд ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ.
Гурван шатны шүүхээс байцаагч Ц.Идэрбатын гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх үзэж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Сэтгэгдэл ( 5 )
Idsen bol yah baisan bee. Ih tom asuudal. Tiim bolhoor\nter baiguulgiig haah heregtei.\n\n
bur huuchirhaar uhelgui yah ve
Shijgiin bee
Үйлдвэрлэгч компаны буруу байна
Төв орсууд гүйцэт хүн болж чадаагүй хүмүүс радио релег латвичууд зохиосон