Увс аймгаас Ховд аймагт суралцаж буй оюутан, сурагчдын нийгмийн баталгааг дэмжих, сурах идэвхийг дээшлүүлэх, амжилттай суралцах тэмүүлэл бий болгох, эрдэм шинжилгээ судалгаа, урлаг, спорт, олимпиадад үзүүлсэн амжилтыг нь үнэлэх, мөн зорилтот бүлгийн оюутнуудад дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилгоор "ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР"-ийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс Ховд аймагт суралцаж буй 30 оюутанд батламж, тэтгэлгийг нь гардууллаа. Уг тэтгэлгийн хүрээнд гурван жилийн хугацаанд 103 оюутанд 21 сая төгрөгийн тэтгэлэг олгосон нь оюутан залууст санхүүгийн болоод оюуны томоохон дэмжлэг болоод байна.
Мөн энэ жил анх удаа Увс аймгаас Говь-Алтай аймагт суралцаж буй 100 гаруй оюутнуудаас шилдэг 25 оюутанд тэтгэлэг олголоо. Энэхүү тэтгэлгийг гардуулснаар эмч, эх баригч, сувилагч, нийт эмнэлгийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад цаашид сурах нөхцөлд нь үнэтэй хувь нэмэр оруулж буй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Tsendsurrengiin ued whluulsen ajil shuu