“НИЙГМИЙН ДААТГАЛ” аппликэйшнийг баталгаажуулахад илүү хялбар боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Бүртгэл баталгаажуулах төвөгтэй алхмуудаас болоод та “Нийгмийн даатгал гар утасны аппликэйшн”-аа ашиглаж чадахгүй яваа юм биш биз? Та одоо бүртгэлээ өөрөө баталгаажуулаарай. Өөрийн ажиллаж байсан газар, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ мэдэж байхад л хангалттай. Аппликэйшний хэрэглэгч болох энгийн алхмуудыг тайлбарлая.

  1. Та аппликэйшнаа гар утсандаа татаж суулгаарай.
  2. Бүртгүүлэх хэсэгт өөрийн мэдээллээ оруулаарай.
  3. Бүртгүүлсэн и-мэйл хаягаараа ирсэн холбоосоор нэвтэрч, бүртгэл баталгаажуулах хэсэгт өөрийн ажиллаж байсан газраа сонгон, нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалингийн дүнгээ оруулснаар нэвтрэх эрхтэй болно. /Нийгмийн даатгалын дэвтрээсээ харах боломжтой/

   

  Мөн app@ndaatgal.mn мэйл хаяг руу бичиг баримтынхаа зургийг илгээж, эсвэл өөрт ойр байрлах Нийгмийн даатгалын хэлтэст очин баталгаажуулах боломж нээлттэй. Бүртгүүлэх  болон баталгаажуулахад асуудал гарах, эсвэл мэдээлэл зөвлөгөө шаардлагатай бол  94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдоорой.

    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top