Засгийн газрын тогтоолоор энэ оны тавдугаар сараас эхлэн нийслэл хотод түүхий нүүрс оруулахыг хориглон, сайжруулсан шахмал түлшийг есдүгээр сараас хэрэглээнд нэвтрүүлсэн. Гэвч шахмал түлш нь нүүрснээс хэд дахин илүү үнсний хаягдал гардаг байна. Иймд энэ асуудлыг шийдэх үүднээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шахмал түлшний үнсийг дахин боловсруулж, түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан, эко хавтанг хийхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн 200 мянган гаруй айл өрхөөс жилд 168 мянган тонн үнс гарах тооцоо судалгаа гарчээ. Ажлын хэсгийнхэн Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан хийж туршаад байгаа ажээ.
Төслийг хэсэгчилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дүүрэг бүрээс 1-2 хороог сонгон авч, тухайн хорооны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын үнсийг эх үүсвэр дээр ангилан ялгах, тээвэрлэх аж. Үнс тээвэрлэх үйл ажиллагааг одоогийн хогны тээврийн компаниуд задгай тэвштэй хогны машинаар 14 хоногт 1-2 удаа тогтмол хуваарийн дагуу ачиж, цуглуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Дэлгэрэнгүйг ТВ8 телевизийн “Толь” мэдээллийн хөтөлбөрөөс үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )