Увс аймгийн хүүхдийн харшийн сүлд модны наадмыг энэ жил ерөнхий боловсролын Тавдугаар сургууль амжилттай зохион байгууллаа. Наадмын үеэр авьяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүлж, авьяас чадвар эрдэм мэдлэгээрээ 2019 онд амжилт үзүүлсэн сурагчдыг шагнаж урамшууллаа. Мөн энэ жил Увс аймгийн ерөнхий боловсролын V сургуулийн 12а ангийн сурагч Ш.Ариунзаяа Монгол Улсын шилдэг хүүхдээр тодорлоо.
УВС АЙМГИЙН ШИЛДЭГ СУРАГЧИД
ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД
Мөн Зүүн хойд Азийн нутгийн захиргааны холбооны Хэрэг эрхлэх газраас зарласан олон улсын гар зураг, постерийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийн шагналыг гардууллаа. Тус уралдааны хоёрдугаар байрт ЕБ-ын I сургуулийн 12е ангийн сурагч Б.Цэнд-Аюуш, тусгай байрт ЕБ-ын I сургуулийн 12б ангийн сурагч Ш.Лүнжээ, 11б ангийн сурагч С.Номин шалгарчээ. Мөн ЕБ-ын II сургуулийн 10б ангийн сурагч Д.Пүрэвсүрэн, ЕБ-ийн I сургуулийн 11-р ангийн сурагч Ш.Бүжмаа нар тус тус амжилттай оролцжээ.
Увс аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )