Дэлхийн веб сүлжээнээс салах ОХУ-ын туршилт амжилттай болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

ОХУ дэлхийн интернэт сүлжээнээс салах хэд, хэдэн удаа туршилт хийж, үр дүн нь амжилттай болсон талаар ОХУ-ын Засгийн газраас мэдээллээ.

Туршилт өнгөрсөн долоо хоногт эхэлж, хэдэн турш үргэлжилжээ. Туршилтад ОХУ-ын төрийн байгууллагууд, орон нутгийн интернэт сүлжээний компани, ОХУ даяар интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд хамрагджээ.

Дээрх туршилтын гол зорилго нь ОХУ дотооддоо бэлдэж буй RuNet гэх интернэт сүлжээ оросын нутаг дэвсгэрт ажиллах боломжтой эсэхийг судлахад оршиж байсан юм. Тодруулбал, цахим платформын дэд бүтэц байгаа эсэхийг шалгах, олон улсын DNS интернэт сүлжээнд нэвтрэхгүй ажиллах боломжтой эсэхийг туршжээ.

ОХУ-ын  засаг захиргаанаас боловсруулсан RuNet сүлжээ албан ёсоор ашиглалтад орвол дэлхийн хамгийн том интранэт сүлжээ болох юм. Интранэт сүлжээ гэдэг нь интернэт протокол ашигласан вэб браузераар хандах зорилготой төвлөрсөн удирдлагатай сүлжээ юм. Сүлжээний админ нь хандалтын эрхийг зөвхөн тодорхой хэсэг хэрэглэгчдэд зориулан хаадаг, тодорхой нэг байгууллагын хүрээнд холбогдсон TCP/IP протокол дээр үндэслэгдсэн дотоод сүлжээ байдаг.

Өнгөрсөн долоо хоногт болсон туршилтын талаар техникийн нарийн мэдээлэл тодорхой болоогүй байна. Технологийн талаар дагнан бичдэг ZDnet цахим хуудаст мэдээлснээр туршилтын үеэр гадаад улс орнуудаас кибер дайралт хийвэл ямар арга хэмжээ авахыг ч туршжээ.

ОХУ-ын Засгийн газар Үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд олон улсын нээлттэй сүлжээг ашиглах бус дотоодын хяналтаар дотооддоо хэрэглэж болох нэгдсэн сүлжээ байгуулна гэж бодлогодоо тусгасан байдаг ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
fdsfd (58.18.122.233) 2020 оны 01 сарын 09

gaihal orocuud shal demii yum hiine delhiineec calaad yu hiine

0  |  0
Top