Батлан хамгаалах яам, БСШУСЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхэд залуучуудад эх орон ч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх зорилго бүхий уулзалт сургалтыг Улаангом сумын ЕБС-ын дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгууллаа.
Сургалтад аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн, Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагч нар оролцон үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнгийн талаар танилцуулан, “Монгол цэргийн түүх, уламжлал, энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Монгол цэргийн үүрэг”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл ярилцлага хийж сурагчидтай харилцан яриа өрнүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Эх оронч үзлийг нэг удаагийн яриагаар бий болгодоггүй. Амьдрал дээр ах нь дүүгээ аав нь хүүгээ сургаж уураг тархинд нь шингээдэг. Гэтэл өнөөдөр тийм аам, ээж, ах эгч нар хэр олон байгаа вэ?