
Зах, худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүдийн өнөөдөр /2020.01.01/ болон энэ долоо хоногт ажиллах хуваарийг танилцуулъя.
- "Номин" супермаркетын салбар: Ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-22:00 цагт ажиллана.
- "Оргил" худалдааны төвийн салбарууд: Тусгаар тогтнолын ордон дахь салбар амарна. Бусад салбар 10:00-22:00 цаг ажиллаж, нэгдүгээр сарын 2-нд бүх салбар амарна. 3-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- "Сансар" сүлжээ дэлгүүр: Баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-00:00 цагт ажиллана.
- "Имарт"-ын салбарууд: Өнөөдөр 12:00-21:00 цагийн хооронд ажиллана.
- "Миний сүлжээ" дэлгүүр: Нэгдүгээр сарын 1-нд Миний дэлгүүрийн бүх салбар 09:00-15:00 цагт ажиллаж, 2-ноос хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.
- "Экстра" орос худалдааны төв: Өнөөдөр бүх салбар амарна. Нэгдүгээр сарын 2-ноос хэвийн цагийн хуваариар буюу 09:00-19:30 цагт ажиллана.
- "Бөмбөгөр" худалдааны төв: Нэгдүгээр сарын 1-2-нд амарна. Нэгдүгээр сарын 3-наас хэвийн цагийн хуваариар үйлчилнэ.
- "Хархорин" худалдааны төв: Нэгдүгээр сарын 1-2-нд амарч, 3-наас хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- "Барс" худалдааны төв: Нэгдүгээр сарын 1-нд амарч, 2-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- "Нарантуул" худалдааны төв: Нэгдүгээр сарын 1-3-нд амарна. Нэгдүгээр сарын 4-нөөс ердийн цагийн хуваариар ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )