Увс аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газар хамтран Монгол хэл, бичиг хөтөлбөрийн хүрээнд "Бичиг үсгээ эрхэмлэгч байгууллага"-ыг шалгаруулах уралдааныг үндсэн есөн шалгуурын хүрээнд 34 байгууллагыг хамруулан зохион байгууллаа. Төрийн болон төрийн бус байгууллагын ажилчин албан хаагчид ард иргэдэд үндэсний бичиг үсгээрээ бахархах түүнийг сурах, сурталчлах хандлагыг бий болгох зорилго бүхий уг уралдаанд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улаангом коллеж, Улсын бүртгэлийн газар, Гэр бүл , хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нэгдсэн эмнэлэг манлайлан ажилласан байна.
Монгол хэл, бичиг хѳтѳлбѳр хэрэгжсэнээр 2017 онд үндэсний бичгийн гэрлэн хаягтай байгууллага байхгүй байсан бол 2019 онд 56 болсон, төрийн байгууллагын ажилтны уншлагын дундаж 15.4 байсан бол 2019 оны уншлагын дундаж 44.5 болж, 29.1 үгээр ахисан зэрэг үр дүнд хүрсэн байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн үндэсний бичгийн танхимд 2880000 төгрөгийн хоёр төрлийн 780 ширхэг уншлагийн ном, 4860000 төгрийгийн бийрийн сургалт явуулах иж бүрдэл нийлүүлж, 2019 оны 6-12 сард 45 багш, 410 сурагчийг бийрийн бичвэрийн сургалтад хамруулан, ЕБС-ийн монгол хэл, бичгийн 30 багш ӨМӨЗО-нд туршлага судлуулсан байна.
Түүнчлэн Зүүнхангай, Өндөрхангай, Ховд сумын төрийн байгууллага, Биеийн тамир спортын газар, "Ойрад театр", "Галдан бошигт" өргөөнд үндэсний бичгийн орчин бүрдүүлэх ажлуудыг хийжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Таарч дээ. Хамаг хѳрѳнгѳ оруулагчдаа хѳѳгѳѳд, хэн ч хэрэглэхгүй үеэ ѳнгѳрѳѳсѳн бичгээр уралдаж байгаа энэ хѳѳрхийлѳлтэй аймаг улсын ирээдүйд юуг ёрлож байна аа?