Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс орон даяар зогсооно

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

Монгол Улсын Их хурлын  Сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан. Сонгуулийн тухай хуульд “Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс хойш хориглоно” гэж тусгасан юм. Хуулийн дагуу ирэх сарын 1-нээс шилжилт хөдөлгөөнийг орон даяар зогсооно.

Харин сонгуулийн саналт хураалтын маргааш шилжилт хөдөлгөөн хэвийн явагдах юм байна. Өөрөөр хэлбэл энэ оны хоёрдугаар сарын 1-ээс долоодугаар сарын 1-ний хооронд шилжилт хөдөлгөөнийг орон даяар зогсоох ажээ.  

Шилжилт хөдөлгөөн хийлгэх гэж байгаа иргэн дээрх хугацаанаас өмнө бүртгүүлэхийг сануулъя.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top