Футзалны баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

Футзалын U16, U14 насны ангиллын "Хөвгүүдийн цом-2020" баруун бүсийн тэмцээн өнөөдөр /2019.01.07/ Увс аймагт эхэллээ. Тус тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Увс аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Хөл бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нийт долоон багийн 105 тамирчин оролцож байна. Нас, насныхаа ангилалд эхний байр эзэлсэн баг тамирчид энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцох эрх авах бөгөөд шигшээ тэмцээндээ эхний наймд шалгарсан баг шигшээгийн бэлтгэлд хамрагдаж лигийн тэмцээнд оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top