Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч С.Амарсайхан автомашин ачилтын компаниудын үйл ажиллагааг зохих журмын дагуу цэгцлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Тус үүрэг даалгаварын хүрээнд нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Замын хөдөлгөөн удирдлагын төвийн Ачиж журамлах албанд хяналт шалгалт хийлээ.
“Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-аар ачилтын компаниудын үйл ажиллагааг зохицуулж байгаа аж. Харамсалтай нь, иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй гэх мэт гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Харин өнөөдрөөс эхэлж автомашин ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, журамласан зогсоолын мэдээллийг иргэдийн гар утсанд мессеж илгээдэг боллоо.
Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “2015 онд баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг өнгөрсөн оны зургадугаар сард шинэчилсэн. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон. Дүрэм журмаа биелүүлээгүй дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид ч иргэдэд мэдээлдэггүй дүрэм журмаа зөрчсөн компаниудад хариуцлага тооцно. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх нь ямар дүрэм зөрчиж, автомашинаа хаана журамлуулснаа мэдэхгүй ийш тийш залгаж, цаг хугацаа алддаг учраас одоо гар утсанд нь мэдээлэл өгдөг боллоо” гэв.
Ажлын хэсэг энэ сарын 10-н хүртэл ачилтын компаниудад хяналт шалгалт хийх аж. Иргэд автомашинаа ачуулаад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Улаанбаатар хотод ачилт буулгалтын гэрээтэй 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт өнгөрсөн онд 350 гаруй өргөдөл гомдол ирсний ихэнх хувь нь мэдээлэл өгөхгүй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг тухай байдаг байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 3 )
202.179.24.178 -ын саналыг дэмжиж байна. Харин гар утсанд ачсаныхаа дараа мэдээлдэг журмаа эргэж хараач. Иргэдээ бодож ачилтаа хийдэг журамтай болооч. Ачихаасаа өмнө чанга яригчаар 3 удаа зарлахын оронд гар утас руу нь залгаж, хариу өгөөгүй тохиолдолд ачиж болох юм. Ер нь ачих гэхээсээ ухамсарлуулан ойлгүуулах, гар утсаар ачих гэж байгаа тухайгаа мэдээлснээс хойш тодорхой хугацаанд жишээ нь 5-8 мин ч гэдэг юм уу, уг хугацаанд жолооч ирээгүй бол ачих журам тогтоомоор юм. Ер бизнесийн агуулгаар хулгайч шиг ачдаг сэтгэлгээнээсээ ачигч компаниуд санаачээ.
Ачилт маш сайн. Гэхдээ яагаад хөдөлгөөнд саад учруулсан машиныг ачихгүй, эсрэгээр хэнд ч саад болоогүй машиныг ачдаг юм бэ? Ачилтын зорилго яг юу юм бэ? Байран дунд тавьсан машиныг ачдаг, машин явдаггүй, хөдөлгөөнд саад учруулахааргүй тавьсан машиныг ачдаг атлаа төв замын нэгдүгээр эгнээнд орхиод явсан машиныг ачихгүй байдаг. Энэ үнэхээр оновчгүй ажил болоод байна шүү анхаарна биз дээ
xulgailj avch ybaad hashaandaa ochiconi daraa mcj ilgeene bz de ene zavaan ajillaa zugeer l zogcooj boldoggui y. Baih da ard irgeded taalagdahgui bg zuilee tur boliuuchih heregtei uuniig l tur gedg um