Тэтгэврийн зээлийг тэглэхийг үзэл баримтлалын хувьд дэмжлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

УИХ-ын чуулганы өчигдрийн /2020.01.08/ нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон 41 гишүүний 80.5 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялгийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай ярилцан, санал шийдлээ Засгийн газарт танилцуулж, иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авдаг ба 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тиймээс ажлын хэсэг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. 

Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар заасан аж. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” компанид шилжүүлсэн байна. Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж үзжээ. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг гарахаар байгаа аж. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ “УИХ-ын бүх гишүүн ахмадын тэтгэврийг тэглэх, амьжиргааг нь дээшлүүлэхийн эсрэг биш байгаа байх. Харин хуульд нийцүүлэх, Монгол Улсын эдийн засагт илүү ачаа үүрүүлэх вий гэж санаа зовж байгаа. Хоёрдугаар сарын 1-нээс ахмадууд тэтгэврийн зээл авахгүй юм байна. Мөн тэтгэврийн зээл аваагүй болон авчхаад төлөөд дуусчихсан ахмадууд тэтгэврийн зээл авах хүсэлгүй гэсэн үг биш. УИХ-ын дарга хэлэхдээ гурван сараар хүүгүй, хугацаагүй өгье гэсэн. Тэгэхээр цагаан сар болж байгаа тул ахмадууд бөөндөө гурван сараар тэтгэврээ авна гэвэл нөөцийг хангаж чадах уу. Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг нийт ард түмний өмч, төрийн мэдэлд байна гэж заасан. Байгалийн баялгаа яагаад ахмадууддаа тэгш хуваарилахгүй байгаа юм бэ. Тэтгэврийн зээл аваагүй гэдэг нь буруу гэсэн үг биш. Бүх банканд зээлийн эрсдэлийн сан байдаг. Зээлдэгч нас барах юм бол зээлийг хүчингүй болгодог гэж ойлгосон. Зээлийн эрсдэлийн санг ажиллагаанд оруулах боломж байхгүй юу. Салхитын ордын хуулийн маргаан дуусаагүй байхад бонд босгоно гэж яаж харж байна вэ” хэмээн асуув.

Үүнд НХХ-ийн сайд С.ЧИНЗОРИГ “Сүүлийн жилүүдэд арилжааны банкуудтай тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, нөхцөлийг нь сайжруулах санал тавьж ирсэн. Үүний дагуу Монголбанк тэтгэвэр барьцаалсан зээл олгохдоо 30 хувийг нь гар дээр нь тавьж байхаар болсон. Цаашдаа тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох нь зүйтэй гэсэн бодолтой байгаа. Иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал руу шилжихэд нөлөөлдөг. Бусад оронд ч иргэдийн орлогыг барьцаалж зээл олгодоггүй юм билээ. Бид хууль боловсруулахдаа Монголбанктай тэтгэвэр барьцаалсан зээлээ нэг жилийн хугацаатай олгох эсвэл хүүгүй, гурав хүртэлх сарын урьдчилгаа олгож болох юм гэж ярьж байгаа. ҮАБЗ-өөс тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэдийн тэтгэврийг нэг удаа тэглэх арга хэмжээ авах зөвлөмж гаргасан тул хуулийн төслийг боловсруулсан. Тэтгэвэр барьцаалсан зээл нь эрсдэл багатайд тооцогддог. Ахмадууд идэвхтэй зээлээ төлдөг. Бидний судалгаагаар найм орчин тэрбум төгрөгийн зээл эрсдэлтэйд тооцогдсон. Зээлдэгч нь нас барьсан зээлүүд. Тиймээс зээлдэгч нас барсан бол өрийг тэглэх нь зүйтэй гэж үзсэн. Шүүхийн маргааны хувд тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаан байхгүй. Хятадын талын маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх хүлээж аваа­гүй. Тэгэхээр лицензтэй холбоотой маргаан байхгүй” хэмээн хариулав. Мөн Монголбанкны хууль эрх зүйн газрын захирал Б.ЭРДЭНЭХУЯГ “Банкан дээр байгаа зээлийн эрсдэлийн сан нь банкнаас олго­сон зээлийг зээлдэгч төлөхгүй тохиолдолд харилцагчийн мөнгөн хөрөнгийг тавьж олгохын тулд ажилладаг. Тухайн зээл үнэхээр төлөх боломжгүйг тогтоосон тохиолдолд зээлийг эрсдэлээр хаадаг. Харин нас барсан хүн бүрийн зээлийг хаадаггүй” хэмээн нэмж хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.ЛҮН­ДЭЭЖАНЦАН “Цагаан сарын өмнө ахмадууд зээл авдаг. Түүнийгээ оны сүүлээр төлж дуусдаг юм байна. Надад фэйсбүүкээр саналууд ирж байна. Бага тэтгэвэртэй хүмүүс зээл авч чаддаггүй. Зээл авсан хүмүүс хэд хэдэн шалтгаанаар зээл авсан байна. Байгалийн баялгийг иргэддээ хүртээхдээ ахмадуудаасаа эхэлж байна гэж тайлбарлаж байгаа. Бага тэтгэвэртэй хэчнээн хүн зээл аваад байгаа вэ” хэмээн асуухад ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.ӨНӨРБАЯР “430 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 6 орчим сая төгрөгийн зээл авах боломжтой. Одоогоор 207519 хүн ийм зээлийг авсан байна” гэж хариуллаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.ОЮУНХОРОЛ “229 мянган ахмад 776 тэрбум төгрөгийн зээл авсан. Хугацаа хэтэрсэн тэтгэврийн зээл 1.1 тэрбум. Ахмадуудын 91 хувь нь зургаан сая төгрөгийн, 21400 иргэн 7-30 хүртэлх сая төгрөгийн зээл авсан байна. Төрийн банк болон Хаан банкнаас 95 хувь нь зээл авсан. Хуулийн төсөл дээр нэлээн бодож шийдэл гаргах ёстой гэж үзэж байна. Цаана нь 192 мянган зээл аваагүй иргэдэд байгалийн баялгаас яаж тэгш хүртээх вэ гэдэг асуудлыг ярилцаад Салхитын мөнгөний ордыг ашиглах явцад бондоос өрийн бичиг гаргаж шийдвэрлэх. Салхитын мөнгөний ордоос орж ирэх орлогоос хүртээнэ гэж гаргалгаа гаргасан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа гэдгийг тодотгоё” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.51) 2020 оны 01 сарын 09

АХМАДУУДЫН НЭМЭЭГҮЙ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ ОРХИСОН ТЭТГЭВЭРИЙГ Л НЭМЧИХ . НААД БАЯЛГИЙН ХУВИАРЛАЛТ ГЭДЭГ ЧИНЬ ЭЭЛЖИТ ҮЛГЭР.

0  |  0
У(103.80.211.134) 2020 оны 01 сарын 09

мИНИЙ ЭЭЖ 90 ХҮРЧ БНА ЗЭЭЛГҮЙ.. ТӨМӨР ЗАМД АМЬДАРДАГ . оДОО ИНГЭЭД ХОХИРОХ УУ.. өДӨР БҮР Л АСУУХ ЮМ .. ЮУ ГЭЖ ХЭЛЭХ БЭ оюунхорол гишүүн ээ

0  |  0
СҮРҮЭН(103.80.211.134) 2020 оны 01 сарын 09

тЭГШ ХУВИАРЛАХ ЁСТОЙ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙД НЬ 3 САЯ ЗЭЭЛГҮЙД НЬ 2САЯ 500Г ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
АХМАД(103.80.211.134) 2020 оны 01 сарын 09

Иймэрхүү юмаа тийм л сүрхий юм бол аль эрт өмнө нь хийж байх нь яасан юм. Өндөр зээл авсан бүх ахмадуудыг маш нарийн шалгах хэрэгтэЙ..... зААВАЛ ШАЛГАЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ...ТЭГЭЭД 2019 ОНООС ӨМНӨ ЗЭЭЛ АВСАНЫ АХМУДУУДЫН ЗЭЭЛИЙГ 6САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛИЙН ӨРИЙГ ДАРЖ ҮЗДСЭНИЙГ НЬ БОЛОН 2020ОНООС ХОЙШХИ ЗЭЭЛИЙГ ТӨЛЖ ТЭГЛЭЖ БОЛОХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.БИЗ ДЭЭ баттулга Ч ЁСТОЙ БАНТАН БОЛГОЖ ГАЗАРТ ХАЯГДАХ АЖЛАА ХИЙЛЭЭ ДЭЭ

0  |  0
Зээлгүй үлдсэн ахмад(103.80.211.134) 2020 оны 01 сарын 09

ЖДҮ шиг бүх их хурлын гишүүд хамаатандаа 20.30.40саян зээл авч өгч талыг нь өөрсдөө авч сонгуулийн мөнгөө босгож байгаа юм бна л даа...Заваан юмнууд.... зээлгүй байсан ахмадуудын зүрхийг шархдууллаа.. ОЮУНХОРОЛ Юу гээд ӨРИЙН БИЧИГ гээд хоосон цаас яриад хуцаад бгаа новш бэ Үнэхээр уур хүрч байна.

0  |  0
zochin(66.181.161.101) 2020 оны 01 сарын 09

одоо өрийн бичиг гэж хоосон цаас өгч зээлгүй ахмадуудын амыг таглах нь тэгж хууртахгүй шүү

0  |  0
зочин(202.131.235.74) 2020 оны 01 сарын 09

Тэтгэврийн зээлийг тэглэж болохгүй, тэгж өгөх дээрээ тулаад байвал ахмадуудад бүгдэд нь 70 тэрбум төгрөгөө тэгш хувааж өгөх, аль эсвэл бүр зогсоох хэрэгтэй.\n

0  |  0
mgl(103.9.90.130) 2020 оны 01 сарын 09

oork tur zasag yamarch naidlaga alga\n

0  |  0
Z(150.129.141.112) 2020 оны 01 сарын 09

ARAI DENDUU YUMA SONGUULI DOHOHOOR BUUN HAIR ZARLAAD ENIIGEE BOLIOCHEE MALNUUDAA

0  |  0
Z(150.129.141.112) 2020 оны 01 сарын 09

ARAI DENDUU YUMA SONGUULI DOHOHOOR BUUN HAIR ZARLAAD ENIIGEE BOLIOCHEE MALNUUDAA

0  |  0
Зочин (66.181.179.150) 2020 оны 01 сарын 09

Тэтгэвэрийнхэнд тэгш л хувиарлалт хийх хэрэгтэй ур хуухэддээ Ер улдээхгуй гэж зээл авахгуй зутгэж яваа зев бодолтой зев улгэрлэж яваа хумуусийг тёр орхигдуулж болохгуй жигд л менге хувиарлах хэргтэй Ер нь бугд л ур хуухэддээ зориулж зээл авч байна уунээс харахад цалин тэтгэвэр амжиргаандаа хурэхгуй байгааг харуулж бна ажил хийж это тэтгэвэрт гарсан хумуус ажил хийгээгуй 5 жил ажиллаад гарсан хунтэй ижилхэн бага тэтгэвэр авч байгаа нь шударга бус

0  |  0
Top