“Кино ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах “Оскар”-ын ёслол энэ жил ч хөтлөгчгүй явагдана” гэж Америкийн кино академиас твиттер хуудсаараа зарлалаа.
Өнгөрсөн жил 91 дэх удаагийн “Оскар”-ын ёслол 30 жилийн дараа анх удаа хөтлөгчгүй явагдсан билээ. Хөтлөгчийн үүрэг гүйцэтгэх байсан хошин шогийн жүжигчин Кевин Харт арван жилийн өмнө хэлсэн ижил хүйстнүүдийн эсрэг үгнээсээ болоод татгалзсан юм.
Энэ жилийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 9-нд Лос-Анжелес хотын “Долби” театрт болно.
Сэтгэгдэл ( 0 )