Оны эхний улиралд багтаан өнгөрсөн жилийн цахим төлбөрийн баримтын буцаан олголтыг өгдөг байсан бол энэ жилээс улирал тутам олгохоор болсон. Энэ нь нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Татварын багц хууль, тэр дундаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэгээс тодрууллаа.
-2020.01.08-нд 2019 оны и-баримтыг бүртгэж дууслаа. Нэгтгэж дүгнэхэд, хэдэн хүн баримт бүртгүүлсэн байна вэ?
-НӨАТ-ын буцаан олголтыг дөрөв дэх жилдээ олгох гэж байна. 2018 онд 807 мянган 128.8 тэрбум төгрөгийн и-баримтын татварыг иргэнд буцаан олгосон. Энэ жилийн хувьд урьдчилсан тоогоор 907 мянган иргэн буцаан олголт авахаар урьдчилсан тооцоолол байгаа. 2019 оны баримт бүртгүүлэх хугацаа өчигдөр дууслаа. Буцаан олголтын бэлтгэл ажлын хүрээнд Капитал банкыг сонгосон, давхар аккаунт буюу бүртгэлтэй, хувийн мэдээлэл зөрсөн иргэд цөөнгүй байгаа. Жишээлбэл, Капитал банкыг НӨАТ-ын буцаан олголтоо авахаар сонгосон 309 иргэн, давхар аккаунт хаягтай 43300 иргэн, хувийн мэдээлэл зөрүүтэй 13090 иргэн байна. Эдгээр иргэнд и-баримтын аппликейшнээр дамжуулж гар утсанд нь мэдээлэл хүргүүлсэн. Тиймээс мэдэгдэл авсан иргэд мэдээллээ яаралтай засварлаж и-баримтын системд илгээх хэрэгтэй. Засварлахын тулд та e-barimt.mn сайтаар орж байгаа бол данс тохируулах цэсийг сонгож, хувийн мэдээллээ засна. Гар утсаараа орж хувийн мэдээллээ засах гэж байгаа бол и-баримт цэснийхээ “миний мэдээлэл” хэсэг рүү орж хувийн мэдээллээ засаад илгээнэ. Хоёроос дээш аккаунттай хүмүүсийг давхар аккаунттай гээд байгаа. Өөрөөр хэлбэл, нэг регистр дээр и-баримтын хоёр аккаунт нээсэн, магадгүй утсаа хаячихаад дахин өөр утсан дээр шинэ аккаунт нээсэн байж болох юм. Тэдгээр иргэдийн хувьд e-barimt.mn болон фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй заавар, мэдээлэл авч аккаунтаа нэгтгэх шаардлагатай.
-Иргэд хувийн мэдээллээ яаж зөрүүлдэг вэ?
-Хувийн мэдээлэл зөрүүтэй иргэд ихэвчлэн овог, нэрээ байрыг нь сольж бичих, харилцагч банкныхаа нэр, дансны дугаараа буруу бичих зэрэг алдаа гаргасан байдаг. Тиймээс овог, нэр, регистрийн дугаараа кириллээр бичиж, хамгийн чухал нь дансны дугаараа нягтлах хэрэгтэй. Хас банкыг сонгосон хэрнээ Голомтын дансыг бичиж болохгүй. Иймэрхүү алдаанаас шалтгаалан хувийн мэдээлэл зөрүүтэй болж буцаан олголт орохгүй саатах эрсдэлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Хувийн мэдээлэл зөрүүтэй иргэдийн зассан мэдээллийг хэзээ хүлээж авч дуусах вэ?
-Дээр дурдсан хувийн мэдээлэл зөрүүтэй иргэд энэ сарын 15-ны дотор мэдээллээ засварлаж илгээх шаардлагатай. Мэдээллээ засварлачихвал буцаан олголт орно.
-Шинэ хэрэгжиж байгаа НӨАТ-ын тухай хуулиар энэ жилээс анх удаа буцаан олголтыг улирал бүр өгнө. Яаж өгөх вэ?
-Татварын багц хууль шинэчлэгдэн хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд НӨАТ-ын тухай хуулийн зарим заалтад өөрчлөлт орсон. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш НӨАТ-ийн хоёр хувийн буцаан олголтыг улирал тутамд олгохоор болсон. Энэ сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний дотор бүртгүүлж баталгаажуулсан баримт 2020 оны хоёрдугаар улиралд багтаж орно. Харин 2019 онд бодогдсон НӨАТ- ын буцаан олголтын 20 хувийн урамшуулал 2020 оны нэгдүгээр улиралдаа багтаж олгогдоно.
-Анх и-баримт систем хэрэгжиж эхэлж байсан үетэй өнөөдрийг харьцуулахад хэрэглэгчдийн тоо, иргэдийн авах НӨАТ-ын буцаан олголт нэмэгдсэн. 2019 оноос эхлэн и-баримт системийг шинэчилж байгаа. Иргэд шинээр ямар үйлчилгээг и-баримт системээс авч болох вэ?
-Системийн эхний хөгжүүлэлт 2019 оны тавдугаар сараас хийгдээд явж байгаа. И-баримтын хувьд 18001288 дугаар руу утасдаж эсвэл харьяа дүүргийн Татварын хэлтэст гомдол гаргадаг байсан. Одоо иргэд QR кодоо уншуулаад “Аж ахуй нэгж илгээгээгүй” төлөвт байгаа баримтыг, мөн тухайн аж ахуйн нэгж баримтаа өгөхгүй байгаа тохиолдолд гар утсан дээрх и-баримт аппликейшнээр дамжуулж гомдол гаргах, Татварын багц хуулийн шинэчлэлийг бүрэн бүтнээр нь системээс харж унших зэрэг боломж бүрдсэн. Үүнээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг төрийн үйлчилгээнүүдийг аппликейшнээс авах, иргэний үнэмлэхнийхээ QR кодыг уншуулаад тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлж байгаагаа иргэн бүр харах боломжтой болсон. Сануулж хэлэхэд, и-баримт аппликейшн дээрх бүртгэгдсэн баримтууд хоёр төрлийн ялгаатай байгаа. Сугалааны дугаарын дор цэнхрээр бичигдсэн дүн бол таны буцаан олголтын хэмжээг заана. Шууд сугалааны дугаараар бүртгэгдсэн бол буцаан олголт байхгүй баримт гэсэн үг. Учир нь тус баримтын НӨАТ суутган төлөгч биш аж ахуйн нэгж, иргэнээс олгогдсон баримт гэсэн үг юм.
Энэ сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний дотор бүртгүүлж баталгаажуулсан баримт 2020 оны хоёрдугаар улиралд багтаж орно. Харин 2019 онд бодогдсон НӨАТ- ын буцаан олголтын 20 хувийн урамшуулал 2020 оны нэгдүгээр улиралдаа багтаж олгогдоно.
-Иргэд сургалтын төлбөр төлөх, орон сууц худалдан авахдаа хөнгөлөлт эдэлдэг. Үүний тулд төлж, худалдан авсан и-баримтаа заавал авах ёстой байх?
-Төлбөрийн баримтын систем дээр иргэд, бизнес эрхлэгчдэд баримт нөхөж хэвлэх эрх нь дараа сарын 7 хүртэл нээлттэй байсан. Үүнийг шинэ системийн хөгжүүлэлтээр 2019 оны зургадугаар сарын 31-нд хаасан. Ингэснээр зөвхөн бизнес эрхлэгчид дараа сарынхаа 7 хүртэлх хугацаанд баримтаа нөхөж хэвлэх эрхтэй болж иргэний худалдан авсан төлбөрийн баримтыг нөхөн олгох эрх нь хаагдсан. Бизнес эрхлэгч бараа борлуулж, үйлчилгээ үзүүлж, ажил гүйцэтгэх болгондоо төлбөрийн баримтыг иргэнд гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйн улмаас зөрчил их гарч байна. Хамгийн түрүүнд сургалтын төлбөр төлсөн, орон сууц худалдаж авсан бол “Заавал и-баримтыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь иргэнд өгөх үүрэгтэй. Иргэн ч авах ёстой” гэсэн шаардлагыг Татварын албаны зүгээс тавьж байгаа. Жишээлбэл, оюутан 2019 онд сургалтын төлбөрөө төлсөн байхад сургууль нь төлбөрийн баримт буюу и-баримтыг 2019 ондоо багтаж гаргаж өгөөгүй, нэгдүгээр сард гаргаж өгсөн бол тэр өдрөөрөө л баримт гарна. Хугацааг урагшлуулах боломж байхгүй. Тиймээс энэ жил орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах гэж байгаа иргэд 2019 оны баримтаа өгөөгүй бол өнөөдрөөрөө баримтаа нөхөж авах юм. Хуулийн хугацаанд нь баримтаа гаргаж өгөөгүй татвар төлөгч, бизнес эрхлэгчид Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага ногдуулна.
-Хуулийн хугацаанд нь баримтаа гаргаж өгөөгүй татвар төлөгч, бизнес эрхлэгчдэд ямар хариуцлага ногдуулдаг юм бэ?
-Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар хариуцлага, торгууль ногдуулдаг. Тухайлбал, хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь, бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх мэт хуулийн заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Сэтгэгдэл ( 16 )
Ааан илгээгээгүй гсн баримтаа яах вэ яаж оруулхуу
Kapital banknii fanstai bj l butsaan olgolt avah ymu vgvi bzde
Mail hayagaa yaj solih ve?
Suglaand orolcdog neriidleet bucaan olgoltii. Mongon dvn n ordoggvi delgvvrvvd bn enend ymar arga hemjee awah we
ta nar zahaas barimt awmaar bga bol delguurin unetei adilhan bolgool awnashde tng yum yrihiin. buh baraandaa 10n huvia nemuulne getel ta nar oorsdoo 2hon huviin awna ta nartl hohiroltoi bishu
ulirald huwaaj uguh demii ym bishvv 20%geheer yu shalij awahiin be zahiin naimachin bvr brimt ugdug bolmoor bn
butsaan olgolt orh blj bga yumu
Захуудыг шаардаж баримт өгдөг болгооч ээ. Дундаж амьдралтай бид нар чинь захуудаас л бараагаа авдаг. Гэтэл захууд баримт өгөхгүй .
Bvtgelee hiiheer nuuts vg buruu gd bh yumaa
Butsaan olgolt 19 oniih bugd orohgui. Huwilj oron gd bga muu
хонжворын мѳнгѳ хэзээ орох вэ
Яагаад ийм дампуурсан банкийг сонгоод байдаг юм. Бас мөнгө нь алга болно ш дээ
Minii 12sariin 15nd Houston 30.000 togrog orohgui yumaa yu daa baidag yum boloo
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37
Miniih bas 15nd hojson hezee oroh ve
12сарын 15нд 30.0 хожисон хүмүүсийнх орцон бна минийх одоо болтол ороогүй бна хэзээ орох вэ