ОХУ-ын Буриад улсад долоон жилийн өмнө хийгдсэн “Булаг-святой источник” киноны хоёрдугаар ангид Хөвсгөл аймгийн Ханх сумын монгол залуу дүр бүтээж байна. Буриадын үзэгчдийг байлдан дагуулж, тухайн үедээ олон номинацид тэргүүн байр эзэлж байсан “Булаг” киноны хоёрдугаар ангийн зураг авалтыг тус улсын Түнхэн аймгийн Хойтгол, Галбай болон Аршан тосгонд хийж байгаа аж. Киног ОХУ-ын Буриад улсын “Мон уул фильм” студи бүтээж байгаа юм.
Түнхэн аймгийн Хойтгол тосгонд 2013 онд нэгдүгээр ангийнх нь зураг авалт болж, тус оныхоо намар нээлтээ хийж байсан “Булаг” киноны ерөнхий найруулагч нь Солбон Лыгдэнов гэнэ. Продюсерээр нь Зурбаков Гомбо Найданович болон Сыренов Анатолий Данраевич нар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул, сээр хугалах спортын залуу тамирчин, "Дэлхийн Монгол Туургатаны Сээр Шалгая Төв Холбоо" фэйсбүүк группийн админ О.Түмэнхишиг “Булаг” кинонд найзтайгаа сээр хугалж буй хэсэгт гарах аж. Энэхүү кинонд архи ууж, амьдралаа алдаж яваа залуугийн тухай өгүүлэх бөгөөд тэрбээр сүүлдээ архиа хаяж, зөв замд орно.
Сэтгэгдэл ( 1 )
Nerdugeer angiin uzsen Goyo kino bolson baisan Mongoliin 90 eed onii ternees ch umnuh uetei yg adilhan uil yvdaltai hugjiltei kino Delguuriin uudend ovoorool hun amitnaas arhinii mungu shanalgaal kkk Setgeld oir uil yvdaltai kino baina lee kkk Engiin amidral haruulsan