УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос дараах зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын өнөөдрийн /2020.01.10/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батална. Хувь улстөрчийнхөө хувьд та хуулийн төслийг дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа. Сая хамтарсан байнгын хорооны хуралдаанаар иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай Засгийн газрын оруулж ирсэн хуулийг хэлэлцэж, дууслаа.
-Хуулийн төсөлд зургаан сая төгрөг хүртэлх зээлийг тэглэх заалт орсон. Өнөөдөр зургаан сая төгрөг хүртэлх зээлтэй хэдэн ахмад байна вэ?
-Монгол Улсад өнөөдөр 421 мянган иргэн тэтгэвэр авч байна. Үүний 230 мянга нь зээлтэй. Нийт зээлтэй иргэдийн 91.7 хувь нь зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна. Үлдсэн 42 мянган иргэн нь зургаан сая төгрөгөөс дээш зээлтэй байна.
-Тэгэхээр зургаан сая төгрөгөөс дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэхгүй, ямар зохицуулалт хийж өгч байна вэ?
-УИХ-ын гишүүд болон байнгын хорооноос гаргасан Ажлын хэсгийнхэн ярилцсан. Тэтгэвэр авсан зээлийн зөрүү хол байна. Зарим нь 200-300 мянган төгрөгийн зээлтэй байхад нэг хэсэг нь 30 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна. Тиймээс бүхэлд нь зээлийг тэглэх гэж байгаа бол дундаж зээлийг гаргах хэрэгтэй. Мөн зээл аваагүй 194 мянган иргэнийг хамруулах шаардлагатай гэж үзсэн. Ингээд өргөн барьсан анхны хуулийн төслөө өөрчилж, зарчмын хувьд өөрчилсөн саналыг Ажлын хэсгээс оруулж, парламентаар дэмжлэг авлаа.
Хуулийн төсөлд зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй иргэд зээлээ тэглүүлнэ. Хэрэв 20 сая төгрөгийн зээлтэй иргэний зээлийн зургаан сая төгрөгийг тэгүүлнэ. Үлдсэнийг нь өөрөө төлж дуусгана гэсэн үг. Зарим иргэн 200-300 мянган төгрөгийн зээлтэй байна. Эдгээр иргэний зээлийг тэглэж, нэг сая төгрөгийн зөрүүг нь бондын эрхийн бичгээр олгоно. Дээр нь 194 мянган төгрөгийн ахмадад нэг сая төгрөгийн бондын эрхийн бичгийг гардуулахаар болж байна.
-Цагаан сарын өмнө нэг сая төгрөгийг бэлнээр олгох ёстой гэсэн байр суурийг бусад намаас гаргаж байна. Үнэхээр бэлнээр тарааж боломжгүй хэрэг үү?
-Үнэхээр болохгүй. Нэг сая төгрөгийг бэлнээр тараах юм бол мөнгөний ханш унана. Вальютын ханш өснө. Эдийн засаг эрсдэлд орно. Нөгөө талаас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өснө. Тиймээс ажилгүй, орлогогүй байсан, цалингаараа амьдарч байгаа олон мянган иргэнийг хохирооно. Бид уул уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ард иргэдэд тэгш, шударга хүртээх асуудлыг Үндсэн хуулиараа баталж өгсөн. Энэ бол Үндсэн хуулийн заалт хэрэгжих анхны шанг татаж байна.
-Тэтгэврийн зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийг ирэх онд олгоно гэж байна. Үүнд олон нийт эргэлзэж, сонгуулийн өмнөх шоу гэж харж байна л даа?
-Бид 30 жил улс төрийн ийм өнцгөөр харж, хандаж ирлээ. Ард түмний төлөө гаргаж байгаа энэ шийдвэрт ямар ч улстөржилт хэрэггүй.
-Магадгүй тухайн өндөр настан нэг сая төгрөгөө авч чадалгүй нас барсан тохиолдолд яах вэ. Ямар зохицуулалт хийж өгсөн бэ?
-Гэр бүлд нь өвлүүлнэ. Өөрөөр хэлбэл, өвлүүлэх эрхийг нь нээж өгсөн.
-Ирэх он гэхэд одоогийн парламен, Засгийн газар солигдсон байна. Тэд одоо гаргаж байгаа бүхний энэ шийдвэрийг үгүйсгэвэл яах вэ?
-Ийм ёс суртахуун Монголын төрд орж ирсэн улстөрчдөд байхгүй байх гэж итгэж байна. Ахмад үеийнхээ эсрэг шийдвэрийг гаргах эр зоригтой төр түшилцэх гишүүдийг битгий сонгоосой л гэж хэлэх байна даа.
Сэтгэгдэл ( 15 )
Ам ал 2 шигээ болчихсон авгай юм даа
ТЭНЭГ АВГАЙ ЮУ ГЭЭД БАЙНАА. ҮНДСЭН ХУУЛИЙН ДАГУУ ТЭГШ ХУВААРАИЛАХЫГ АРД ТҮМЭН ШААРДААД БАЙНА. ЮУН 1 САЯ ВЭ, ОЙЛГУУЛААД ӨГӨХ ЮМСАН. АРГА МУХАРДААД БАЙНА, НЭГ АРГА Ч БИЙЛДЭЭ.
Балайгийн балай авгай
Уг нь хамгийн боломжтй хувилбар л даа даанч БолдБат зандан Бааман хүү мэт хорон санаатнууд үймүүлээд байна л даа
Тэгэж болдог юм бол даынд оролцогсдын мөнгөө авч чадаагүй ахмад дайчин аавын маань мөнгийг өвлүүлж өгг
Үхсэн хойно чинь өгөе.тайван байцгаа
Зээл авсан хүмүүсийн 6 сая төгрөгнийг тэглэх бол аваагүй хүмүүст 6 сая төгрөг өгвөл иргэдээ алагчлаагүй болно.Одоогийн нөхцлөөр хууль гарах бол цэцэ дээр унана.Та нар үүнээс өөр хийх юм байхгүй юм уу?Алагчлахгүй шийдэхэд цаг орохгүй шүү дээ.2020 онд та нарыг сонгоно гэж гордисоны гарз шүү.Яаж шийдэх эсэх чинь тойрохтой чинь холбоотой шүү.
Зээл авсан хүмүүсийн 6 сая төгрөгнийг тэглэх бол аваагүй хүмүүст 6 сая төгрөг өгвөл иргэдээ алагчлаагүй болно.Одоогийн нөхцлөөр хууль гарах бол цэцэ дээр унана.Та нар үүнээс өөр хийх юм байхгүй юм уу?Алагчлахгүй шийдэхэд цаг орохгүй шүү дээ.2020 онд та нарыг сонгоно гэж гордисоны гарз шүү.Яаж шийдэх эсэх чинь тойрохтой чинь холбоотой шүү.
Оюунхорол даанч муу сэтгэж байна. нэг хэсэги нь 6 сая төгрөг өгч байгаа байхгүй юу.бүр шагнаад, нөгөө хэсгийг нь чихэрийн цаасаар хуурч байна. үүнийг зөв шийдвэр гаргалаа гэж бодож байгаа даа. ардчлал шудрага юм бол зээл аваад бай бид чөлөөлнө. зээл аваагүй та хар хохь чинь гэдэг журам, жишиг нэвтэрүүлж байгаагаа ойлгодог болов уу. гурван настай хүүхдийн ухаан ч алга.мянган сургууль төгсөөд унаган ухаан байхгүй бол тэр мунхаг.
zuvuu zuv. bankni bolon tetgevriin zeelig sudalsan l bgaa shdee
yanaa bur balairaad ehellee
цалингийн зээлтээ тэтгэвэртээ гарсан ахмадуудыг яахын
Нийтэд хүртээлтэй зөв шийдвэр байна,зарим хэсэг бүоэг хүмүүс битгий барьцл даа
Зүйтэй. Аргагүй л олон жил парламентад суусан туршлагатай улс төрч.ийм л зангарагтай байх хэрэгтэй
Зүйтэй. Аргагүй л олон жил парламентад суусан туршлагатай улс төрч.ийм л зангарагтай байх хэрэгтэй